МУГЖ.Б.Ариунболдод зориулсан шүлэг

Яру  найрагч С.Гүнжээ Шинэ үе продакшны жүжигчин МУГЖ.Б.Ариунболдод нэгэн шүлэг тэрлэжээ уншаад нэгийг бодож хоёрыг тунгаана бизээ..\

Бооёод үнэхээр хэцүү байгаа

Болдогсон бол оронд нь явчихмаар л байгаа
Хэлж мэдэхгүй зовлонд
Хэнхэлдэг цээж нь задрах шахаж байгаа
Бусдад инээмсэглэл бэлэглэх гэж яваад
Буруутан болсондоо харамсаж суугаа

Орчлон ертөнцөд мартахын аргагүй гуниг тээсэн болохоор
Одоо тэр хэзээ ч дахиж инээхгүй байж магадгүй
Шүүмжилсэн шүүмжлээгүй түүнд амьдрал хүнд байгаа
Шүүлт бүхэнд өөрийгөө л тэр буруутгаж суугаа

Хүнд өдрүүдийг давах гэж
Хүүгээ алдсан эцэг шиг нь хэцүү байгаа
Аав ээжийнх нь царайг харах болгонд шаналаж, шатаж байгаа
Амьдрал түүнд там шиг л байгаа хүмүүсээ

Бурууг түүнд тохох гэж бүү улайр хүмүүс минь
Буцаж яваад, ирдэг нь хорвоогийн жам болохоор
Буцааж болохгүй амьдралын үнэнтэй эвлэрэхэд хэцүү ч
Бурууг зөөллөж амьд үлдсэнээ хайрлая хүмүүс минь

Ард түмнээ үргэлж инээмсэглүүлдэг байсан Бооёо
Ахиж хэзээ ч өөрөө инээхгүй байж магадгүй
Амьдрал түүнд одоо там шиг санагдаж байгаа
Аяа хүмүүс минь өгсөн инээмсэглэлийнх нь төлөөсөнд

Түүнийг бид буруутгах ёсгүй.....

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • zochin (202.70.46.202)
    Boyod buruu bhgui ee geed l bh yum buruutgasan hun er ni bgaa yum uu neg yumandaa denduu uilairah yumaa mongolchuud oyunii turaal gj ene bhdaa harin Ambiid haramsaj bn aa ayaslag zaluu bsan yum aa
    2015 оны 03 сарын 06 | Хариулах
  • zochin (202.70.46.202)
    Boyod buruu bhgui ee geed l bh yum buruutgasan hun er ni bgaa yum uu neg yumandaa denduu uilairah yumaa mongolchuud oyunii turaal gj ene bhdaa harin Ambiid haramsaj bn aa ayaslag zaluu bsan yum aa
    2015 оны 03 сарын 06 | Хариулах
  • naruk (112.72.11.119)
    booyo ahad ymar buruu baihav de.hun l ym bolhoor hetsuu l bga shu de.
    2015 оны 03 сарын 06 | Хариулах
  • janchiw (103.10.22.166)
    goy shvig bnaa booyoo ahd buru gj yu bahw . Gaiil tarsn bailgvii de . Monglchud biid tsohn shvv de . Negiige hairlj hvmvvsee
    2015 оны 03 сарын 06 | Хариулах
  • зрчин (122.201.21.194)
    Бооeод ямар буруу байх бэ дээ
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • mongol (103.229.123.216)
    mongolchuud bugdeeree boyoodoo hairtai huleel bga shuu altan taiz chini mongolchuud bid
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • нараа (202.72.245.235)
    С.Гүнжээ яруу найрагч маш үнэн үгтэй шүлэг бичжээ. Амьддаа бие биенээ хайрла ард түмэн минь ээ. Бид нэг л удаа энэ хорвоод амьдран шүү дээ. Зарим хүмүүс хүний муу талыг сайн хараад сайн талыг нь шороонд булаж байгаад гайхах юумдаа. Миний ард түмэн ухаантай ард түмэн гэж бодож байна.
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • tsetseg (202.72.245.235)
    Бооёод ямар буруу байхав дээ. Хүний хувь тавилан шүү дээ. Шинэ үе дахин гарч ирж ард түмнээ инээдээр баясгах хэрэгтэй шүү. Амбийд төр засаг, яамныхан минь амьд сэрүүн байхад нь Гавьяат цолоо яагаад өгсөнгүй вэ. Тэр залуу ард түмний дунд хийсэн бүтээсэн зүйлтэй хүн шүү дээ. Шагнал зөв хүндээ очихгүй байгаа нь даанч харамсалтай.
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • Tse (122.201.22.63)
    Taniig hvleej bgaa shvv Booyo. Ywsan dvvgiinhee hiij amjaagvig ta gvitseldvvlj ogoorei
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • Бурханд мөргөе (122.201.22.166)
    Сайхан залуутай нэгэн үе амьдарч түүнийг харж инээж баясаж байсан. Бурханы оронд дэндүү эрт одлоо доо. Олны нүдэнд байдаг хүмүүс буян сайн хийж байгаарай.
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • oondoo (112.72.11.108)
    Taniig hairlaj hundelj yavdag shuu Bitgii uuriiguu buruutga.Ard timen chin taniig huleej bna
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • buruugui ee (202.179.20.66)
    Бооёод ямар буруу бхав дээ хэлж ирдэггүй хийсч ирдэг зовлонг яалтай Бид нэг л эх оронтой нэг л нарын харж бүлээцэж дулаацаж яваа шүү дээ Бооёодоо итгэл хайрлая түүний авьяасыг хүндэтгэж эргэж их урлагтаа ирж хүмүүст инээд бэлэглээсэй гэж хүсч ба
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • bb (202.21.111.214)
    booyod buruu uguh shaardlaga bhgui hoshin urlagt unetei huvi nemree orulsan gaihaltai avyastai hun taniig hundelj yvdag shu
    2015 оны 03 сарын 05 | Хариулах