Н.Энхбаяр: Айлгадаг субъект нь ард түмэн болохоос АТГ биш


МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнгөрсөн баасан гаригт АТГ-аас байцаалт авахаар дуудсан байна. Энэ талаар өөрөөс нь тодруулав.

-АТГ-аас танд юу гэж хэлсэн бэ?

-Яахав дээ, Монголын ард түмэн үүнийг гадарлаж байгаа байх. Би Төрийн тэргүүний албаа өгөөд зургаан жил болж байна. 2009 онд ажлаа өгснөөс хойш улс төрийн үйл ажиллагаа явуулсан, хээл хахуультай холбоотой асуудал юу ч байхгүй. Монголд улс төрийн өрсөлдөгчөө хууль хяналтын байгууллагаар дарамтлуулж, ямар нэгэн идэвхтэй үйл ажиллагаа хийх бололцоог  нь хаах гэж оролддог болжээ. Ийм л буруу соёл, буруу ёс тогтчихлоо. Надаар зогсохгүй УИХ-ын гишүүн, төрийн байгууллагын дарга нар гээд л...

Цаашдаа энэ ёс уламжлал болох нь. Би яагаа ч үгүй, юу ч болоогүй гээд явж болно. Гэхдээ энэ миний асуудал биш. Улс төрийн сонгуулийг шударгаар явуулж нэг, нэгийгээ айлгаж сүрдүүлдэггүй байх ёстой. Айлгадаг субъект нь ард түмэн байх ёстой болохоос биш АТГ, цагдаа байж болохгүй.Тийм учраас ард түмнээсээ айж амьдаръя, тэдэнтэйгээ амь нэгтэй байя.

-Та АТГ-т очиж мэдүүлэг өгөх үү?

-Би хуулийн да­гуу л ажиллана. Өмгөө­лөгчтэйгээ хамт байж байгаад ямар хэргээр сэжиглэж байгааг нь сонсч хариу өгөх ёстой. Надад хийсэн ямар ч хэрэг байхгүй. Өмнө нь дуулиан шуугиан болгож намайг баривчилсан  талаар бүгд мэдэж байгаа шүү дээ. Шүүх хурал дээр бүх зүйлийг тайлбарласан. Би хүнд хэцүү зүйлийг туулаад өнгөрсөн. Одоо цэвэрхэн, шударга улс төр хийе. Тэгэхгүй нэгийгээ улс төрийн зорилгоор намнадаг байж болохгүй.

-Өмнө нь таныг мэдүүлэг өгөөгүй учраас баривчилсан шүү дээ?

-Тэр үед надтай хол­боо­той мэдүүлэг авахад хангалттай өгсөн. Асуудал нь улстөржөөд явсан учраас Үндсэн хуульд заасан эрхээ эдэлсэн. Хүн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэж заасан. Миний эсрэг надаар яриу­лах гээд байсан. Би өөрийнхөө эсрэг ярихгүй байх эрхтэй, энэ бол ардчиллын нэг том ололт юм. Би хангалттай мэдүүлэг өгч, бүхнийг тайлбарлачихсан байсан учраас “Би хангалттай мэдүүлэг өгсөн. Одоо надад өөрийнхөө эсрэг ярих зүйл байхгүй” гээд албан ёсоор бичиг өгчихсөн байсан. Гэтэл хууль хяналтынхан огт мэдүүлэг өгөхгүй байгаа юм шиг мушгиад  чирч гудчаад 600 цагдаа ирж баривчилсан.

-Таны эмчилгээ дууссан уу. Хэзээ Солонгос руу явах вэ?

-Эмчилгээ дуусаагүй, үзүүлэх хуваарь байгаа. Тэрийгээ дөхүүлээд буцна.

-Таны биеийн байдал ямар байгаа вэ?

-Хурц хоол идэж ча­дах­гүй байгаа. Ходоодны үйл ажиллагаа хэвийн болоогүй. Эд эсийн алдагдал сайн нө­хөг­дөөгүй байгаа учраас их хэмжээгээр идэж бо­лохгүй. Заримдаа ходоод өвдөөд босох юм. Бие, сэтгэлээ эмчлүүлэх хоёр зүйл бий. Биеэ эмч­лүү­лэхийн хувьд гайгүй байгаа. Харин сэтгэлийн эмчилгээ үнэхээр дутаг­даж байна. Монгол орон, агаар нь хүртэл сэтгэлийн эмчилгээ шүү дээ. Тийм болохоор аль болохоор Монголдоо ирмээр байх юм.

-Та хэзээ Монголдоо эргэн ирэх вэ. Эсвэл Монголд байх бололцоо алга уу?

-Аль болох ирмээр бай­на, нутагтаа амьдар­маар байна. Нутгаа санаад байна. Эх орныхоо юм болгоныг  санаж байна. Агаар нь, айраг нь, бууз нь хүртэл сайхан. Сая зүтгэсээр байгаад ирлээ. “Та ирж болохгүй шүү. Ирвэл баривчилна шүү” гэж хүртэл мессэж ирсэн.

-Хэнээс?

-Яах вэ дээ. Бичдэг хүмүүс нь л бичихгүй юү. Тэр мессежээс айхгүй би ирлээ. Яагаад гэвэл монголчуудаа, 80 хүрсэн аав, ээжийгээ санаад ирсэн. Монголд өнөөдөр нууц гэж юм байхгүй. Бүгд нэгийгээ мэдэж байгаа. Сайнаар яривал монголчууд бүгдээрээ л садан төрөл, нэг голын хүүхдүүд. Энэ бүхний цаана улс төр л явж байгаа. Энэ бол хоцрогдсон арга. Африк, Латин Америкийн арга барил. Монгол ардчиллаараа бахархъя гэвэл улс төрийн аргаар өрсөлддөг байх хэрэгтэй. Хууль хяналтын байгууллагаас айхаа болих хэрэгтэй. Ийм шударга ёс, ардчиллыг Монголдоо хөгжүүлье. Хамтдаа бүтээе. Би үүнд туслахад бэлэн байгаа. Би хэдэн хүнээс өшөө хонзон авах гэж бодоогүй. Надад тийм сонирхол байхгүй. Би харин ийм алдаа гажуудал гарч байгаа учраас засах гэж оролдож байгаа. Үүнийг ямар нэгэн хууль зөрчсөн юм шиг болгож битгий тайлбарла. Бүгдээрээ эвтэй найртай байцгаая. Хэн ч шийдсэн ямар ч зөв шийдвэрийг би дэмжинэ.

-Сүүлийн үед өрнөж буй улс төрийн үйл явдлуудад ямар дүгнэлт хийж байгаа вэ. Ялангуяа уул уурхайтай холбоотой асуудлаар?

-Тавантолгой, Оюутолгой, Гацуурт гээд олон зүйл яригдаж байна. Гэхдээ би мэдээллээс хол байгаа учраас хариулт хэлэх боломж алга. Судалж байгаа. Шаардлагатай тохиолдолд зарчмын дагуу байр сууриа илэрхийлнэ. Нийгэмд ямар нэг асуудлаар зөрчил,  өөр ойлголтууд байгаа бол бүгдийг нь арилгах ёстой. Ардчилал гэдэг олонхийн дарангуйлал биш. Цөөнхийн саналыг сонсдог байх хэрэгтэй. Саналаа авчихсан л бол юу дуртайгаа хийнэ гэсэн үг биш.  Төр засгийг удирдаж байгаа нөхөд бүх талын зөв талыг тусгаж хамгийн оновчтой гарцыг олох ёстой юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (46)

  • баатаа (112.72.13.30)
    Мөрөөрөө агаар амьсиглаад тэр со руугаа яхвахгүй хор найруулаад шивэр авир гээд сүүтэлзээд сүүдэр дагаж бүлтэлзээд хүүр шиг царай гаргачихаад гүйгээд байхаар ард иргэд бид чинь айгаад байх юмаа
    2015 оны 03 сарын 10 | Хариулах
  • баатаа (112.72.13.30)
    Еөрөнхий сайд болговол сэтгэл чинь бүрэн эмчилнгдхүү шоронгын нинжа аятай айраг бууз идээд байвал яаж зохих вэ дээ
    2015 оны 03 сарын 10 | Хариулах
  • Nec (103.229.123.198)
    Sain bn u ? Tovchhon tod bichi enhkbayr dargaa heneesch aih heregyi ...!!!! Ter tusma argardiinaas by ai ard tymen bga hamgaalanshyy
    2015 оны 03 сарын 07 | Хариулах
  • zz (79.82.4.183)
    ene avilgach etgeed solongost amidarch baij solongosuud avilgach erunhiilegchdee shorond horij shitgej baij ene zeregtei hugjsuniig medehgui baigaa yum baih daa
    2015 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.21.106.167)
    та бол төрийн хар хайрцаг шүү танаас айж байгаа хүн зөндөө байгаа сайхан ирээдүйн төлөө амь биеээ үл хайрлан тэмцээрэй
    2015 оны 03 сарын 06 | Хариулах
  • Зочин (174.74.109.205)
    haanii alba halaatai gedeg dee.ta odoo mongoliin ard tumnees hulgailsan hulgailsaar bgaa ed mungunduu hanah heregtei.ta heden ueeree ideh uul uurhaigaas ochdog yumandaa hanahgui bnuu? deeguur jaalsan hulgaich nariig tetgej bhaar ard tumenteigee huvaaj idsen bol deer baij gedgiig odoo ta hoosrood oilgoo yu?tegsen bol haramsaltai l bn.tanii balgaar mongol,mongoliin ard tumen hanaj caddaggui mangasnuudiin gart uldsen.ard tumniig ta ed naraas salgahiin tuld ta yu hiij chadah ve?Ta uuriigee bolood bugdiig ni ilchilsen cagt ard tumnii umnu neree ceverlene.
    2015 оны 03 сарын 06 | Хариулах
  • zochin (27.123.214.117)
    Ue ueiin erunhiilugch ajilaa uguud zugeer l ard tumenteigee eh orondoo amidraad l bolood l bna Enkhbayar yagaad ard tumnee taltsuulan huvaagaad uimeen degdeegeed bga yum be ner hundtei saihan l amidarch bolohgui bga yum bhdaa hudal yrij zuvhun uuriiguu bodood ard tumnee bodohgui jujig taviad bh yum bolioch dee odoo sonin bish
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • bataa (180.235.178.227)
    amjilt xycie
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • mongol ergen (109.45.0.18)
    Ene huniig lav bi urid ni eronhiilegch bsan gej medeegui ch dee. Ich sonin. Solongosdoo amidar.
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.126.89.199)
    Монголын ард түмний төлөө хийсэн юмтай хэлэх үгтэй хүн.
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • 123 (202.179.29.18)
    АМЖИЛТ ХҮСЬЕ
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • Ганаа (103.26.194.200)
    Та түргэн эдгээрэй. Бусад асуудлын учир олдох байлгүй дээ
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (150.129.141.158)
    Xydlaa showchin ochij medyylgee og ene bol tanii yyreg
    2015 оны 03 сарын 05 | Хариулах
  • Erdenee (103.229.121.156)
    Enkhbayar bol khulgaich bitgii khudlaa dur isge jinkhen lalar
    2015 оны 03 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Elbegee bas l adil
      2015 оны 03 сарын 04
  • ИРгэн (124.158.90.25)
    Луйварчин гэнэт гэгээрчих юмаа. Бадарчин явсан газар балагтай гэж.. Энэ ёстой муу ёр шүгэлсэн нүгэлтэн. Хэзээ та ард түмнээс айдаг болчихвоо. Жүжиглэхээ больж үз. Харахаас зэвүүн дарангуйлагч шүүдээ.
    2015 оны 03 сарын 04 | Хариулах
  • Билэгт (112.72.13.253)
    Хуулиа мөрдье Энхбаяраа
    2015 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (119.40.97.61)
    Би Төрийн тэргүүний албаа өгөөд зургаан жил болж байна. 2009 онд ажлаа өгснөөс хойш улс төрийн үйл ажиллагаа явуулсан, хээл хахуультай холбоотой асуудал юу ч байхгүй. Uuniig orchuulj oilgovol Bi turiin terguunii ajlaa ugsnuus hoish avilga heel hahuul avahaa bolison gesen utga unshigdaad bna daa uugeer avilga avsanaa notolchih shig bolloo. zunj bgaa yum uu daa Bas Эд эсийн алдагдал сайн нө­хөг­дөөгүй байгаа учраас их хэмжээгээр идэж бо­лохгүй. Заримдаа ходоод өвдөөд босох юм. gesniig orchuulbal Turiin terguun bhdaa ih iddeg bsan bna gj oilgohoor boljee ta mini
    2015 оны 03 сарын 04 | Хариулах
  • BB (119.40.97.61)
    Би Төрийн тэргүүний албаа өгөөд зургаан жил болж байна. 2009 онд ажлаа өгснөөс хойш улс төрийн үйл ажиллагаа явуулсан, хээл хахуультай холбоотой асуудал юу ч байхгүй. Uuniig orchuulj oilgovol gesen utga unshigdaad bna daa uugeer avilga avsanaa notolchih shig bolloo. zunj bgaa yum uu daa Bas Эд эсийн алдагдал сайн нө­хөг­дөөгүй байгаа учраас их хэмжээгээр идэж бо­лохгүй. Заримдаа ходоод өвдөөд босох юм. gesniig orchuulbal Turiin terguun bhdaa ih iddeg bsan bna gj oilgohoor boljee ta mini
    2015 оны 03 сарын 04 | Хариулах
  • zochin (185.64.196.168)
    ta mash hundiig tuulj chadsan hun,odoo tsaashid dabj chadnaa.Tanid amjilt husie!
    2015 оны 03 сарын 04 | Хариулах
  • Иргэн (103.26.195.103)
    Энхбаяр бол худлаа жүжигчин ард түмнээ хэзээ ч бодож байгаагүй шүү тэр орос авгайтайгаа нийлээд төрийн ничнээн ч өмч хөрөнгө эзэмшисэн юм бэ дээ бараг бүх аршаан сувлалаыг аав ээждээ авчихсан гэж сонссон дүү нартаа хичнээн ч их хөрөнгө авсан бэ хамсаатнууддаа буюу найз комранууддаа бүх тендэрыг хамаад аваад өгдөг байсан гэсэн шүү
    2015 оны 03 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Mash bayan xyn dee xyy n xyrtel xydalch aabiinxaa xycheeer mongol banknii ded xiigeed alban tyshaaliin naimaa gej bodoj bn
      2015 оны 03 сарын 04
  • Иргэн (124.158.90.25)
    Энхбаяр Ард түмнийг хэзээ ч хүндэтгэж байгаагүйг түүний төр барьж байх үед бид мэдэхийн дээдээр мэдэж авсан шүүдээ. Тийм л шударга сүрхий гэж өөрийгөө бодож байвал ТӨРСӨН ДҮҮ ЭНХТУЯА-гаа авчраад өгчих. Тэгвэл таныг жинхэнэ ард түмэн, эх орондоо хайртай юм гэдэгт чинь итгэе.
    2015 оны 03 сарын 04 | Хариулах
  • зочин (182.160.35.186)
    энэ өвгөн ирсэнээс хойш үймээн самуун их гарах боллоо аятайхан амар амгалан өтлөвөл таарна сонгуулд өрсөлдөхгөөд хуучин суудал нь сэтгэлийг татаад байна Монглын ерөнхийлөгч гэж одоо хүртэл итгэсээр яваа. Энэ хүн ард түмэнээс айдаг юмуу 7сарын 1 мартсан юмуу даа
    2015 оны 03 сарын 04 | Хариулах
  • зочин (202.131.238.2)
    Энхбаяр гуайг дахин ерөнхийлөгч болчих вий гэдгээс айсан олон хүн байх шиг байна цаана чинь....
    2015 оны 03 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Ter chigeer ee chad xiivel yls orond deer de
      2015 оны 03 сарын 04
  • Зочин (103.229.176.131)
    энэ хүн бишээ , зэвүүн худалч хорчин баагий
    2015 оны 03 сарын 04 | Хариулах
  • Элбэгдорж (114.178.172.82)
    Ene Hun Bol mash chadvartai eurunhiilugch yum . Enkhbayar eurunhiilugch mongol orniig hugjuulsen shvv dee . Bid yaah vee. Bid bol Ardchilsan hujaa bhgui yuudaa ! Heden teneg humuus ireed idej uugaad mongoliig urund oruulaad odoo barag duusaj bn doo bid nar 7 sariin 1 niig zohion baiguulj humuusiig uhuulj . Mongoliig hujaad zarj duusgah gej bna . Ardchilsan maygaar . Hujaa gudamj gesench baiguultsan shvvdee
    2015 оны 03 сарын 04 | Хариулах
    • Зочин
      Энхбаяр авилага хээл хахуулийг төрд дураараа авирлаж улсын хөрөнгийг идэж болдогыг дэврээсэн улс төрийг замбараагүй болгож улс төрийнхнийг хүмүүжүүлсэн хүн дээ суудлаас буучаад одоо л арлд түмнээ ойлгож байна одоо л ард түмний хээ талд байна гээд ярилцлага өгөөд зогсож байсныг нь харсан шүү хогын залитай нөхөр муу юмандаа ёстой авъяастай хүн бишүү
      2015 оны 03 сарын 04
  • ganaa (202.126.91.104)
    yneheer aguu hvn
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • Иргэн (202.179.11.226)
    Бүгд л хулгайч худалч байсан шүү дээ.Энхбаярын гол гавьяа бол их өрийг тэглэсэн явдал.Хичнээн нийгмийн түүхэн шалтгаантай өр байсан ч 2 хувиар нь наймаалцаж чаднаа гэдэг олон улсын хувьд маш сайн санхүүгийн ажиллагаа болсон. Энхбаяраас өөр хүн үүнийг хийж чадна гэдэгт би эргэлзэж байна.Зөвхөн Касьяновыг оюутан байхад нь таньдаг байсан зэрэг нь л багагүй хүчин зүйл болсон гэж боддог
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
    • Зочин
      өрнөөсөө 50сая долларыг завшсан сэргэлэн нөхөр гэсэн уянгаа баримттай юм яриад л явсан сүүлдээ яагаад чимээгүй болчихсон бэ ёстой сонирхолтой
      2015 оны 03 сарын 03
  • Зочин (202.179.20.98)
    eruul enhiig husii,
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (122.201.24.173)
    Eblegee 35terbumiig tuluhgui bol ogtsruulie
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • Elbegdorj nobs oo!!!! (148.60.83.131)
    hyn chanargyi eedgyi hylhi Elbegdorjiig ylas terees ni zailuulaj,ard tymend heregtei jinhene ylas terchiig oloh ni zailsgyi yum!Ylas teriig asiglaj hynii zoblongoor hoollogch Elbegdorj oo,chi ydahgyi dee!!!ard tymenii haraal hyreed byzaad 1990 oniih sigee hebtene!!!!!!!!!!!!muu looloi chi ard tymenii haraalaar yabaarai!!!!!!!!!!!!
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • Иргэн (183.81.169.35)
    Монгол хүн эх орондоо чөлөөтэй амьдарч чадахгүй ямар муухай цөвүүн цаг ирээ вэ. Ямар хүмүүсийг төрийнхөө толгойд гаргаа вэ. Хүн хэд наслах билээ. Энхбаяр бол хийсэн, бүтээсэн юмтай, оюунлаг, түүхэн хүн шүү дээ.
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
    • Зочин
      яг ш дээ юу хийсэн гээд байгаа юм замбараагүй нийгмийг л зохион байгууллаа ш дээ ард түмэн үгээ ч хэлэх эрхгүй айдастай л цаг үе байлаа ш дээ яаж ийм баян болсон хүн бэ аан хичнээн ч объект эзэмшидэг юм бэ дээ
      2015 оны 03 сарын 03
  • жирийн ядуу эр (182.160.34.161)
    энхбаяр дарга Монголыг өрнөөс гаргасан байхад Элбэгдорж өрөнд нь буцаад хийлгэлээ одоо элбэгдоржийг шоронд бүх насаар нь хатаах цаг болсон
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • unen (76.170.126.187)
    bitgii dongos, ard tumn bol tsagaan tsaas, tsagaan tsaasan deer uy ch bichij boldog gedegee ooriinxoo shunald ashiglaj bna, xezee baixdaa mongoliin ard tumend xairtai bolchixoob
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • irgen (112.72.13.228)
    iimerhuu yumnuudada uuchlal uzuuleh hereggui bsan yum butsaagaad hergiig ni zadalj shorond suulgsj hurungiig ni huraaval taarna eh oron ard tumneesee urvSAN SHUNALT
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • irgen (112.72.13.228)
    iimerhuu yumnuudada uuchlal uzuuleh hereggui bsan yum butsaagaad hergiig ni zadalj shorond suulgsj hurungiig ni huraaval taarna eh oron ard tumneesee urvSAN SHUNALT
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • oyun (112.72.13.228)
    medrel muutai bolson bna erunhiilegch bolj chadaagui dee kkk Hamgiin muu hamgiin us honzontoi hamgiin uruvdmuur hamgiin archaagui erunhiilegch blaa daa zugeer l amidarch boldoggui yum bh da odoo ard tumend chi hereggui buh humuus chamaig meddeg bolson
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • зочин (202.131.235.74)
    ямар аймаар царай зүстэй болоо вэ. улс төрөөс ангид эрүүл аж төрөхөө бодоочээ
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • irgen (103.10.22.46)
    yu hutsaad bgaa yu be enhbayaraa zugeer zailaach
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • zochin (202.131.238.115)
    yug n baharhab dee horongiig n huraa eh ornoo eh nutgaa zarj bayjsan nobshuud
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • zochin (202.131.238.115)
    yug n baharhab dee horongiig n huraa eh ornoo eh nutgaa zarj bayjsan nobshuud
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • иргэн (203.91.118.82)
    сонгууль орйтож байна. энхбаярыг намнахгүй бол болохгүй гэсэн уриатай л ажиллаж байгаа байхдаа.энэ улс төрөө гэж. хэцүү ч юм даа.
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (183.81.171.133)
    МАХН-н Тулга гэж одоо БСШУЯ-дэд сайд хийж байгаа нэр төр албан тушаал хөөсөн ёстой мудак байнаа. Жирийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн захирлаар өөрийн хүрээний жирийн банди нарыг тавих гэж улаарайд, санаа нь байшин барилгыг нь авах юм байх. Тулгаа чи болиорой!!!!! нохой минь!!!!
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • Н.Энхбаярыг оролдохоо болиочээ (183.81.171.133)
    Энэ хүн Монголын төлөө маш их юм хийсэн хүн. Түүний ачаар олон сайн юмны суурь тавигдсан. Одоогийн АН, МАН-н луйварчдын дэргэд энэ хүн хатуу зарчимтай, үнэнч, хүний сул талыг засах гэж оролддог. Тэр шудрага, тууштай байсан тул их зовож байна. Элбэгдорж түүний хүрээлэгчид үнэн аймшигтай алуурчид юма.
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
    • Үнэн
      Үнэн
      2015 оны 03 сарын 03
  • зочин (122.201.31.110)
    энэ нэг юм зайлаад өгөөсэй
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • Иргэн (150.129.143.79)
    энэ сайхан хунээрээ бахархаач ядаж зовоолгуй байлгаач хайрлаач хундлээч юм мэддэг хун шуудээ
    2015 оны 03 сарын 03 | Хариулах