
НОЁН УУЛ ЦОГЦООРОО СОЁЛЫН ӨВ
Аливаа түүх соёлын дурсгал нь эко орчинтойгоо шүтэн барилдаж, харилцан хамааралтай нэгэн цогц байдлаар оршин байдаг зүйл юм. Ноён уулан дахь булш бунхан нь л зөвхөн соёлын өв, бусад нь түүх соёлын өв дурсгалд огт хамаагүй зүйл гэх ойлголт гараад байгаа нь харамсалтай. Энэ нь булш бунханаа та нар ав, алтаа бид авъяа гэсэн амьд махбодыг таллан хуваах тухай үг болж сонсогдоод байна.
Ноён уул бол бидний өвгө дээдэс Хүннү нарын ихэс дээдсээ онголж, сүнс сүлдийг нь оршоосон шүтлэгтэй, тахилгатай, мөргөлтэй оюун санааны эрчимлэг мандлыг хадгалсан дагшин, бас догшин хайрхан төдийгүй цаг агаар, өвс ургамал байгалийн ай савтайгаа нэгдмэл цогц байдлаар оршин буй Монголын түүхийн, байгалийн, соёлын үнэт өв мөн.
Иймд Ноён уулыг ашиглах бус экологи, түүх, соёлын иж бүрэн судалгааг яаравчлан олон салбарын эрдэмтэдийн томоохон хэмжээнд хийж Хүннүгийн түүх соёлын парк байгуулах нь зүйтэй юм.
СГЗ.Г.Мэнд-Ооёо
Сэтгэгдэл (17)