И.Нарантуяа Та ”Хөшигний” өмнө гарч ирнэ үү?

Цэцэг шиг цэврүү шиг дөрөвхөн настай охин өөрийн эцэг, хойд эхийнхээ гарт харамсалтайгаар амиа алдсан жигшүүрт  хэрэг гарлаа. Алгын чинээхэн үрээ аймшигтайгаар тамлан зовоож хөнөөсөн эцэг, хойд эх хоёрыг нйигэм тэр аяараа жигшин зэвүүцэж байна. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөний дор эмх замбараагүй байдал бий болж, аймшигт аллага өдөр бүхэн гарах боллоо.Эхэндээ хүн болгон шимширч халаглаж байсан бол одоо хэвийн үзэгдэл мэт болжээ.Бидний цөөхөн монголчууд бие биенээ барьж идэх нь холгүй болж хүн хүнээсээ айж явах цаг иржээ.Төргүй ард түмэн хуульгүй төр шиг л байна даа.Энэ талаар өөрийнхөө дуу хоолойг төрд хүргэж буй Зохиолч сэтгүүлч Б.Шүүдэрцэцэгийн бичсэн нийтлэлийг хүргэе.

"Өчигдөр 4 настай бяцхан охин төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт амиа алдсан тухай уншлаа. Хүний орчлонд яаран яаран ирсэн, хүслийн тэнгэр-бурханы бэлэг болсон нэгэн бяцхан од тэнгэрт харважээ. Жаахан тэргүүн дээр нь тэнгэрийн гэрэлт цагираг асаалттай, турьхан нуруундаа нүдэнд үл үзэгдэх сахиусан тэнгэрийн даль дэрвэлзсэн бурханы бяцхан элч хорвоогоос буцчихаж.

Ээжийнхээ өвөр дээр эрхлэн, энгэрийг нь налахдаа мөөмөө тэмтрэх, нойрон дундаа хэлээ хөхөн бумбагнах, зүүдэндээ үнэгчлэн мишээх дөрөвхөн настай нялх охин зодуур нүдүүр хүчирхийллийн золиос болж, нүд халтирам зургууд нь цахим ертөнцөөр дэлгэгдэж байна. Бид муу муухай юманд хичнээн дасал боллоо ч хүүхдийн тарчлаанд, хүүхдийн цаг бусын үхэлд, хүүхдийн эсрэг балмад хүчирхийлэлд л дасч болохгүй! 

Энэ нийгмийн бухимдал, олны сэтгэл зүйн хямрал туйлдаа хүрсэн нь үе үе ойрхон давтамжтай гарах болсон балмад харгис гэмт хэргүүдээр илэрч байна. Гэр бүлийн хүчирхийлэл гэж "чимээгүй дайн" байдаг. Хохирогчид нь хүн амын хамгийн хүчин мөхөс, эмзэг дорой бүлэг хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд болдог. 

Олон жилийн өмнө 1996 онд Хүүхдийн эрхийн тухай хууль батлагдсан жил би "Чемодантай "юм" " хэмээх нийтлэлдээ "Гэр цэвэрлэсэнгүй" гэж хойд эцэгтээ зодуулан амиа алдсан 6 настай Н хэмээх охиныг ээж нь нөхөртэйгээ хамсан чемоданд хийж булсан хэрэг хожим илэрсэн тухай бичиж байлаа. 6 настай охиноо нөхөртөө зодуулж алуулчихаад тэр шөнөдөө чемоданд "эвхэж" хийгээд 1-р хорооллын хойгуурх нүцгэн уулсын гуу жалганд булчихсан ээж байсан л юм даа.

Охины өмсч байсан хувцас, төрсний гэрчилгээг хойд эцэг нь шатаасан байдаг. "...Хүний асрамжинд байх балчир насандаа хүүхэд асрах, гэр цэвэрлэх гээд насандаа ахадсан ачаа үүрч, гэрийн бяцхан зарц байсан тэр жаахан охины амьдарч байсныг нотлох ганцхан хуудас цаасыг хожим мөрдөн байцаагч нь ИБМУГ-аас олж биеийн байцаалт болгон хавсаргажээ.

Тэр нь "Эцэг М-н О, эх Ч-ийн Б 1984 оны зургадугаар сарын 3-эд нэгдүгээр амаржих газарт төрсөн охин Н-ыг эх Б-гээр овоглон 1984 оны долдугаар сарын 3-нд Сүхбаатарын районы 2529-рт бүртгүүлсэн материал байгаа болохыг тодорхойлов." хэмээсэн Улсын төв архивын алгын чинээ бичиг. Өнцөгт нь "Энэхүү лавлагаа нь гэрчилгээг орлохгүй" гэсэн өгүүлбэр буй" хэмээн бичиж "Ардын эрх" сонинд нийтлүүлж байж. Тэр цагаас хойш олон олон гэмгүй балчир үрс харгис эцэг, эхийн гарт амиа алдсаар л байна. Алив, "3 сая дахь иргэн" шоуны гол дүрийнхээн, энэ бяцхан охины хэрэг дээр "тоглолт" чинь хэрэгтэй байна. Цаашид амь үрэгдэж болзошгүй балчир үрсийг хамгаалахад бас "тоглолт" хэрэгтэй байна!

Хүүхдийн төлөө үндэсний хорооны дарга хатагтай Ишбадамын Нарантуяа Та "хөшигний өмнө" гарч ирнэ үү! Сэжигтнүүдийг тусгаарлан хорьсон уу, хавтаст хэрэг нээсэн үү, үрээ алдсан ээжийн эрхийг хамгаалж байна уу? Шүүхээр хэрэг шударгаар шийдэгдэх болов уу? Танаас сонсмоор байна! 

Эрх баригч намууд ч гэсэн Хүүхдийн эрх хамгаалах хүндтэй албыг нийгмийн хариуцлагагүй, ажлын туршлагагүй хамгийн гол нь ЗҮРХ СЭТГЭЛГҮЙ, СОНГУУЛЬД ЯЛАГДСАН, УЛС ТӨРИЙН ЗАМНАЛ НЬ ТӨГСЧ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ШАГНАЛ БОЛГОЖ ӨГӨХӨӨ БОЛИОЧ!

Эрхт тэнгэрийн элч-бяцхан жаахан охин минь чиний хойноос ГЭРЭЛТ ЗУЛ өргөе! Айдас хүйдэсгүй, амгалан энхжингийн оронд одох замыг чинь түг түмэн зул, сэтгэлийн ерөөлөөр гэрэлтүүлье! Хүүхдийн бурхан Бүжинлхам ивээг охин минь! УМ МА НИ БАД МЭ ХУМ

 

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (112.72.13.30)
    Хүүхдийн хүчирхийлээс хамгаалах төв ч гэлүү том нэртэй газрын ЦЭВЭЭН ГЭЖ НЭГ ХҮҮХЭН БАЙНА ТУСАЛХАА ЗАРЦ БОЛГОЧИХСОН ЮУ ХИЙДЭГ ХҮН БЭ БАЙНГА ГЭР БҮЛТЭЙГЭЭ АЖИЛ ДЭЭРЭЭСЭЭ УТАСААР ХЭРЭЛДЭЖ БАЙНА ИЧИЖ ҮХЭЭСЭЭ
    2015 оны 03 сарын 10 | Хариулах
  • Ulzii (103.23.51.2)
    Unexeer haramsaltai heleh , bur bichix ugch oldohgui yum. Anh ene medeeg sonschixood setgel mini yamar bolsoniig medehgui hun olon baih. Yamarch gesen ene uidliig hiissen 2 t tsaatsalbal deer bolov uu ?
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • хамсаатан (119.40.97.73)
    дэвшүүлсэн санааг олон мянган хүн дэмжсэн шүү дээ Нарантуяа гуай ажлаа өөрийн хүсэлтээр өгөхөөс л ажлаа эхлэе ямар вэ
    2015 оны 03 сарын 03 | Хариулах
  • зочин (112.72.13.231)
    энэ эргүү авгайг хөөж зайлуулаачээ
    2015 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.229.123.229)
    Юугаа хийж байсан авгай вэ. Ямар нүүрээрээ ширээний ард тухлан цалин авч сууна вэ
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • Zochin (103.26.195.64)
    IM zah baraadsan huneer huuhdiin baiguullaga udirduulahdaa yahav dee songuul bolgond yalagdsan yum yum baisan, huuhdiin erhiin telee yum hiij chadah uu naad emegtei chin,2 jil tag suulaa
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • ЗӨВ (122.201.22.102)
    ЗОХИОЛЧ бүсгүй сайхан сэтгэлтэй хүний алаг үрсийн төлөө үргэлж сайн үйлс хийдэг , тэгээд л энэ мэдэлтэй хүмүүсийг хамтарч дуу хоолойгоо өргөхийг хүсээд бна , эмэгтэйчүүд нэгдэж зүтгэх зөв шүү ,
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • eeeee (182.160.37.143)
    narantuya bol zovhon olon hund taalagdah l ajil bval shuurch avch hiideg hundee. bayanzurh zah deeree bgaa yum shig l orilj bahirsan hii surjignesen hun shdee toriin ajil gej yu bdagiig medehgui bas l buduun toim hundee bas tegeed ajiltnuudaa minii hun erdenee saidiin hun geh zergeer saihan huvaaj taltsuulnaa udirdah arga barilgui hun shuu ter tusmaa hunii erh huul, zuin talaar bol tag mortloo shuumjlel sonsoh durgui solison deerdee
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
    • Oooo
      yag zuv
      2015 оны 02 сарын 26