Дөрвөн настай охиноо хөнөсөн эцэг, хойд эх хоёр хэргээ хүлээжээ

Өнгөрсөн өдрүүдэд цахим ертөнцөөр төрсөн эцэг нь 4 настай бяцхан охиноо онц хэрцгийгээр хөнөөсөн  аймшигт хэргийн талаарх мэдээлэл цацагдаж олон түмний дургүйцэл уур хилэнг бадраасан билээ.Одоогийн байдлаар талийгаач охины эцэг болох Т.Ц.болон хойд эх Г.М нарыг цагдан хорьсон байна. Сүүлийн жилүүдэд онц хүнд гэмт хэрэг ихсэж байгааг цаазын ялгүй болсонтой холбож тайлбарлах хүмүүс олон байна.Дээр дооргүй, дарга цэрэггүй  хуулийн дор амьдарч, эрх үүргээ ухамсарлаж, хуулиа тэгш шударгаар  биелүүлж амар тайван айдас хүйдэсгүй амьдрах цаг хэзээ бий болох юм бэ? Айдас түгшүүр өдөр бүр нэмэгдсээр... 

Миний найз Б.Ө /Б овогтой Ө/ нь 4хөн настай хайрт охиноо 2015 оны 2 сарын 21-нд төрсөн эцэг болон хойт эхийнх нь гарт хэрцгий, бусармаг үйлдлээс болоод алтан амийг нь алдчихлаа.

Охины эцэг болох Т.Ц нь миний найзтай гэрлээд 3,4 жил болж байсан бөгөөд Г.М гэх хүүхэнтэй явалдаж 2 жил гаруй үйлийг нь үзсэн. Тэгээд нөгөө хүүхнийх нь хэл амнаас айж аргагүйн эрхэнд охиноо эцэггүй өсгөх болсон юм.

Гэтэл охиноо авна гээд эцэг нь өнгөрсөн 9 сард хүчээр авч, өсгөхөөр болж аргагүй эрхэнд ээж нь өгч явуулсан бөгөөд хааяа нэг уулзах боломж гардаг байсан юм. Хойт эхтэйгээ амьдардаг нялх балчир охиндоо санаа зовж хажуу айл, таньж мэдэх хүмүүсээсээ асууж сураглан чих тавин суухаас өөр арга байгаагүй юм. 2 сарын 10-нд охиноо авч 2 хоног өөр дээрээ байлгах боломж олдсон бөгөөд 2 дох хоног дээр эцэг, хойт эх 2 нь утсаар доромжлоод байхаар нь бид шөнийн 3 цагт охиныг нь хүргэж өгсөн юм. Тэгтэл 2 сарын 17-ны өглөөний 9.00 цагт эцэг Ц нь ээж рүү нь залгаж БЗД-ийн эмнэлэгт охин нь сэхээнд байгааг дуулгасан. Найз маань энэ мэдээг сонсоод юу бодож явсан бол гэхээс зүрх зүсэгдэх шиг болохын. Гэтэл 2 сарын 12-нд охин тархиндаа хүнд гэмтсэн. Цус харвасан, хамаг бие нь хөх няц болсон байдалтай эмнэлэгт уулзсан. Эцэг Ц-с асуухад хэнэгчгүй метр гарантай шатнаас унасан гэсэн тайлбар хийсэн байсан бөгөөд, нөгөө хүүхэн нь ухаан мэдрэлгүй эмчээс нь “би яанаа, эмчээ би яанаа” гэх юм асуугаад байж байсан. Хүмүүс Ц болон эхнэр М руу хашгирч дайрахад эцэг Ц нь нөгөө хүүхнээ хамгаалаад “Хэлээ хүрэх газар маргалдаж, Хөлөө хүрэх газар явж заргалд юу ч олж долоохгүй” гэх зэргээр доромжлон зогсож байсан юм. Цагдаа нар ирж шинжилгээ хийсэн бөгөөд хүнд зодуулсан болохыг нь тогтоосон.

Бас охиныг нь яаралтай гэмтлийн эмч дуудан үзүүлсэн бөгөөд эмчийн хийсэн тайлбар нь: Охин чинь яаралтай хагалгаанд орох шаардлагатай, цус харваад 4,5 хоносон, найдвар тун бага, биеийн байдал маш муу байна гэсэн. Бас өчигдөр эцэг Ц нь гэмтлийн эмнэлэгт аваачиж үзүүлсэн, гэхдээ гомдолгүй, хэвтүүлэхгүй гээд өргөдөл бичээд охиноо аваад явсан нь баталгаатай байна гэсэн тайлбар тавьсан. Муу алуурчин, тэр үед охиноо гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн бол өдийд охин нь сэргэх боломжтой байсан юм.

Тэр өдрөө гэмтэлд аваачиж хагалгаанд оруулсан боловч нөжирсөн цусны хамт тархи гоожин гарч ирсэн гэж эмч нар нь хэлсэн. Гоожсон тархийг таслан авсан. Ер нь бол салах ёсоо хийсэн дээр, бэлтгэлтэй байгаарай гэсэн. Гэхдээ 5 хоногийн турш тэр хүүхэд тарчлан зовж үхэж чадахгүй байсан. Ухаангүй, хагас нүд нь хараатай, хэл нь жаахан цухуйж хатсан, хамаг бие нь хөх няц арай л дэндүү нүд халтирмаар. Эмчилж байсан эмч нь охиныг бас хүчирхийлүүлсэн байх магадлалтай гэсэн. Хярзан нь урагдалтай байна. Гэхдээ баталгаатай биш гэж байна лээ. Задлангаар тогтоогдоно. Тэр 2 алуурчдын мэдээлэл гэвэл нийтийн байранд байдаг байсан юм байна лээ. Хоёулаа бөө гэнэ лээ. Охиныг өдөр болгон зодож дарамталдаг байсан бөгөөд, бие ч засуулахгүй, хоол ч өгдөггүй байсан гэж ярих, харсан гэрчүүд олон байгаа юм. Тийм байдалтай байдаг байсныг нь мэдсэн бол… Саажилттай гэсэн ээждээ хүрээд ир, насан туршдаа уучлалт гуйж асарч амьдаръя гэж гутарч суугаа найзыгаа хараад нулимсаа барьж дийлэхгүй байна.

Яаж төрүүлсэн охин нь билээдээ, арай ч дээ 4 настай охиноо алдсан тэр ээжийн сэтгэлийг яахын бэ? Эмнэлэгт сонссон танихгүй хүмүүс хүртэл зэвүүцэж, хорсож, уйлж байгааг харахад үнэхээр сэтгэл өвдөм. Яахаараа ийм юм байж болдог байнаа. Одоо хэрэг нь шалгагдаж байгаа ч нөгөө 2 чинь бие бие рүүгээ чихээд байгаа юм байна лээ. Талийгаачийг задланд оруулсан бөгөөд хариу нь бас удаж гардаг сурагтай. Манай оронд байтугай миний танил дунд ийм юм болно гэж би төсөөлчиж байгаагүй. Ийм хэрэг үйлдсэн новшнуудад цаазаар авах ял ч багадсан гэлтэй. Тэгэхэд манай орон цаазаар авч болдоггүй хуультай.

Үйлийн үрээ эдлээд үхэж байхдаа таарсан яргачингууд. Нэг нэгнээ хайрлахаа больчихсон Монгол юмуу? Нэрийг нь бичээд, зургийг нь оруулаад шившиг болгоод өгье гэж бодсон ч бүрэн шийдэгдээгүй хэргийн сэжигтэнгүүдийг болдоггүй юм байхаа. Гэхдээ л зодсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж байгаа.

Ийм юм бичиж та бүхний сэтгэлийг эвгүйцүүлье гэж бодсонгүй, зүгээр л ийм юм байдаг юм байна. Үр хүүхдээ үүнээс хойш хайрлаж хамгаалъя, анхааралтай байцгаая гэдэг үүднээс сануулга болгон хүргэж байна. Миний хамгийн их айж байгаа зүйл бол бэл бэнчин муутай, хамаатан садангүй найзыг маань дээрэлхэж муу адгийн новшнууд зүгээр өнгөрөх  вий дээ л гэж бодох юм. Ийм хүмүүстэй мөр зэрэгцэн амьдарна гэдэгтээ хэзээ ч эвлэрэхгүй учраас эцсээ хүртэл тэмцэнэ. Бяцхан охиноо гүнээ хүндэтгэсэн ээж Ө болон Э.М.А.-3 эгч нь. УМ МА НИ БАД МЭ ХУМ

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (66.181.161.24)
    арайл хэрцгий юм аа
    2020 оны 10 сарын 15 | Хариулах
  • МАРАЛ (59.153.112.30)
    ИХ ӨРӨВДӨМӨӨР БН
    2016 оны 02 сарын 27 | Хариулах
  • zochin (103.26.195.83)
    Huurhii mini. Ter nyalh amitan yaaj zovj tarchilsan bol. Buur bagtarch uheh ni ee. Um sain amgaLan boltugai.
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • Elbegdorj d (76.16.199.105)
    Ed Bart Stalin Yal ugh horvoogoos 2 novshiig tonilgono uu. Yurenhiilegch oo, Tsaazin huulia sergeene uu.
    2015 оны 02 сарын 28 | Хариулах
  • Zochin (124.158.91.33)
    Энэ охиныг гарцаагүй бэлгийн хүчирхийлэл хийсэн байна. Яаж ч зодсон цавины нугалаасанд хөхөрч няцрана гэж байхгүй, эмэгтэй хүн хүүхэд хүчиндэхгүй, эрэгтэй хүн л хүчиндэнэ, Аав нь л хүчинддэг байсан юм байна л даа. Ийм хүмүүс байдаг ш дээ, Байдаг гэдгийг нь ээжүүдэд ойлгуулж охин үрээ хамгаалж байхыг суртачилах хэрэгтэй.
    2015 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.126.91.159)
    ALAAACHEEE
    2015 оны 02 сарын 26 | Хариулах