Авто тээврийн хэрэгслийн албан татварыг онлайн, интернэт, мобайл банкаар шууд төлөх боломжтой боллоо

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Нийслэлд автотээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталлаа.

Автотээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр зохицуулалт хийсэн.

Үүнд: жолооч таны автомашины улсын дугаар :

1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард

2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард
4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
5, 0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө.

Захирамжийн дагуу нэг, хоёрдугаар сард оношилгоонд орох байсан 1, 2, 6, 7-ын цифрээр төгссөн дугаартай машинууд энэ сарын үлдсэн хоногууд болон гуравдугаар сардаа багтаж оношилгоондоо хамрагдана.

Энэ жилдээ оноогдсон сард оношилгоондоо багтаж ороогүй тохиолдолд торгууль шийтгэл байхгүйхэдий ч иргэддээ заасан хугацаанд оношилгоондоо орж хэвшээрэй хэмээн уриалмаар байна” гэлээ.

Иргэд автомашины улсын дугаараас хамаараад саруудад хуваагдан татвараа төлөх нь хугацаа дуусахаас өмнө банкууд, оношилгооны цэгүүдэд үүсдэг дараалал, ачааллыг бууруулах юм байна.

 Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургаадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой байдаг юм байна.

Албан татварын хэмжээ ( жилээр)

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөл

Жилд ногдуулах албан татварын дээд, доод хязгаар /төгрөгөөр/

Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумд

  Бусад сумд

1

2 дугуйтай мотоцикл

2 000-3 000

1 800-2 700

2

З дугуйтай мотоцикл

3 000-4 500

2 800-4 200

3

Суудлын автомашин:

а/ 2001 смЗ хүртэл

б/ 2001-3001 смЗ хүртэл в/ 3001 смЗболон түүнээс дээш

/Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд төгрөгөөр/

16-24

18-27 22-33

 

14-21

16-24 20-30

4

Микроавтобус /15 хүртэл суудалтай/

35 000-52 500

28 000-42 000

5

Автобус

52 000-78 000

40 000-60 000

6

Ачааны автомашин:

1/ 1 хүртэл тн-ын даацтай

2/ 1-2 тн-ын даацтай

З/ 2-3 тн-ын даацтай

4/ 3-5 тн-ын даацтай

5/ 5-8 тн-ын даацтай

6/ 8-10 тн-ын даацтай

7/ 10-20 тн-ын даацтай

8/ 20-30 тн-ын даацтай

9/ 30-40 тн-ын даацтай

10/ 40-50 тн-ын даацтай

11/ 50-60 тн-ын даацтай

12/ 60-70 тн-ын даацтай

13/ 70-80 тн-ын даацтай

14/ 80-90 тн-ын даацтай

15/ 90-100 тн-ын даацтай 16/ 100 тн-оос дээш даацтай

 

25 000-37 500

35 000-52 500

45 000-67 500

55 000-82 500

80 000-120 000

90 000-135 000

100 000-150 000

140 000-210 000

180 000-270 000

220 000-330 000

280 000-420 000

320 000-480 000

360 000-540 000

400 000-600 000

440 000-660 000 480 000-720 000

 

20 000-30 000

28 000-42 000

36 000-54 000

44 000-66 000

64 000-96 000

72 000-108 000

80 000-120 000

120 000-180 000

160 000-240 000

200 000-300 000

240 000-360 000

280 000-420 000

320 000-480 000

380 000-570 000

420 000-630 000 440 000-660 000

7

Тусгай зориулалтын автомашин

16 000-24 000

15 000-22 500

8

Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл

14 000-21 000

11 200-16 800

9

Бага оврын трактор

7 000-10 500

5 600-8 400

10

Чиргүүл /даацын 1 тонн тутамд/

5 500-8 250

5 500-8250

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.