Ноён уулаа аврах хөдөлгөөний гишүүд нойтон өлсөглөн зарлаад 12 хоносоны дараа өчигдөр 13 дахь хоног дээрээ тэмцэлийн хурц хэлбэр буюу хуурай өлсөглөнд шилжсэн билээ.Мөн олон хоног барьж чадаагүй гэрээ хүчээр шахуу барьж төвхнөж амжив.Тэдний үйл ажиллагааг дэмжиж гишүүд дэмжигчид олноороо ирж тэмцэлийг дэмжихээ илэрхийлж иргэний хөдөлгөөний зарим байгууллагууд нэгдэж хүрээгээ тэлсэн нь эрх баригчдын санааг ихэд зовоосон бололтой.Өнгөрсөн шөнө 12 цагийн үед цагдаагийн бие бүрэлдэхүүн машин техниктэй хүч түрэн ирж гэр оронгий нь буулгаж, тэмцэгчдийг тарааж үйл ажиллагааг нь зогсоолоо.



Сэтгэгдэл (4)