Төвийн бүсийн “Дүнжингарав-2015” хаврын морин уралдаан өнөөдөр Хүй долоон худгийн Цагаан хөтөлд эхлэх байсан бөгөөд цаг агаарын тааламжгүй нөхцөл байдал үүсэний улмаас түр хойшлогдсон байна. Өнөөдөр Монголын морин спорт уяачдын холбоо хуралдаж уралдааныг энэ сарын 28-ны өдөр зохион байгуулахаар шийдвэр гаргажээ. "Дүнжингарав-2015" хаврын уралдаанд эрлийз дээд нас, азарга, их нас, соёолон гэсэн морьдыг нэг өдөр уралдуулах юм байна.