Хакүхо М.Даваажаргал Хөдөлмөрийн баатар, Какүрюү М.Ананд гавьяат тамирчин боллоо

 Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга, хакүхо М.Даваажаргал өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнууллаа. Японы мэргэжлийн сүмод түүхэн  дээд амжилт тогтоож, Монгол  эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан монгол хүүдээ  Монгол төр модон морин жилийн  сар шинийн босгон дээр  хүндэтгэл үзүүлэв.

Мөн мэргэжлийн сүмогийн  Какүрюү М.Ананд МУГТ болж салбар салбарын сайчууд Ерөнхийлөгчөөсөө гавъяат цол,  төрийн дээд одон медаль хүртлээ.

Гавьяат тамирчин М.Ананд, С.Заяа 

Гавьяат багш Д.Амар, С.Батсүрэн, Д.Мандахсан, Ж.Оюунчимэг, З.Хишигжаргал
Гавьяат дасгалжуулагч Л.Ням, Ч.Раднаабазар
Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Пүрэв, Д.Галбадрах

Гавьяат малчин П.Батпүрэв, Д.Дашзэвэг
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Н.Лувсангомбо
Байгаль орчны гавьяат ажилтан Ж.Баатарсүрэн
Гавьяат барилгачин С.Сандавдовжид, Ч.Баатаржав

Мөн мэргэжлийн сумоч Б.Дашнямыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнасан байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • S (43.242.243.204)
    Ehner n mongoljuu umaa
    2015 оны 02 сарын 23 | Хариулах