Ноён уулын орд газрыг стратегийн орд болгож байгааг эсэргүүцэж "НОЁН" уулаа аврах иргэний хөдөлгөөний гишүүд өнгөрсөн пүрэв гаригт өлсгөлөн зарласан билээ.Үүнэтэй холбогдуулан УИХ-ын ы гишүүн Г.Баярсайхан,Д.Арвин,Л.Болд,С.Ганбаатар,Х.Болорчулуун ,Ц.Оюунгэрэл нар Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж санал авахаар Засгийн газарт өнөөдөр хүргүүлжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхан С.Ганбаатар, Х.Болорчулуун нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “ Улс орон төр улсынхаа түүхтэй холбоотой түүхэн дурсгалт газар, эд өлгий, хөшөө дурсгалын зүйлүүдэд маш болгоомжтой ханддаг. Өнөөдөр бидний өвөг дээдсийн бунхан, түүн дээр босгосон хөшөө дурсгал өнөө үеийг хүртэл хадгалагдан иржээ. Хаад ноёд, алтан ургийн холбоотой хөшөө дурсгалууд ихэвчлэн байгаа тул бид хамгаалах ёстой. Ноён уулыг хамгаалахын төлөө хатуу зогсоно” хэмээн хэллээ.
Сэтгэгдэл (7)