Модлн морин жилийн босгон дээр " Хөдөлмөрийн баатар" цолоор шагнагдаж Монгол түмнээ баяруулсан Хакухо М.Даваажаргал шагналаа авсныхаа дараа нийтийн тээврээр зорчиж явлаа. Монгол улсын түүхэнд анх удаа аав хүү хоёр, хүү нь аавынхаа цолтой ижилсэн " ХӨДӨЛМӨРИЙН БААТАР" болсон билэг ерөөл хувь тавилантай өдөр байлаа. Их Монгол улсдаа морилсон аварга маань Саяако хэмээх гэргийгээ дагуулан ирсэн байна. Аваргын гэргий яг л монгол бүсгүй шиг монгол дээлээр гоёсон харагдана. Хакүхо, Саяако нар хоёр охин, нэг хүүтэй өнөр өтгөн гэр бүл. Тэдний том охиныг Д.Юнрэнцоо буюу Амиюу гэдэг бол хүү нь Д.Мөнхжаргал буюу Махато, бага охиныг нь Д.Мааяа буюу Миюша гэдэг ажээ.

Сэтгэгдэл (7)