” ДҮН ” авах мөрөөдлөөр суралцдаг залуу үе

Хорин гурван нас гэдэг бол нэг их залуу нас биш. Өрнөдийн том эрдэмтэд хорь гаруй насандаа л том том нээлтээ хийсэн байдаг. Хөгжмийн зохиолчид бол түүнээс ч эрт нэрд гардаг. Манай нөхцөлд бол хүүхдийг цэцэрлэг, сургууль, их дээд сургууль гэж бага балчраас нь эхлээд ширээний цаана багшийн өмнө "номхон" суулгаж, багшийн заасныг давтан хэлүүлж муу, дунд, сайн, онц гэсэн дүн өгсөөр байгаад 25 жилийг нь яг л ийм суугаа бас багшийн үгээр "тотьчилсон" ярьдаг хүн болгочихдог тогтолцоо хагас зуун жил ноёрхсон тул "нээлт хийх", "бүтээл гаргах" насандаа "дүн авах" мөрөөдлөөр суралцдаг залуу үетэй болчихсон.

Одоо бүр чамлаад "12" жилийн сургалт буй болгожээ. Тэрнээс өмнөх үед бага, дунд, багшийн сургууль төгсөж 12 жил хожсондоо л олзуурхаж явдаг даа. Тэгээгүй бол юун роман бичих. Цээж бичигт дарамтлуулаад өнгөрөх байсан хугацаа шүү дээ.

Хөдөлмөрийн Баатар Төрийн шагналт зохиолч ЛТүдэв
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Уншигч (112.72.13.169)
    Баярлалаа.Санал нэгтэй байна. Боловсролын салбар өөрчлөлт хийх хэрэгтэй. Дуртай ч дургүй ч,чадсан ч чадаагүй ч хамаагүй багшийн өмнө номхон зогсоож цаг өнгөрөөлгөх хэрэггүй шүү дээ. Хүүхдийн сонирхол чадварт нь тулгуурлах хэрэгтэй.
    2015 оны 02 сарын 16 | Хариулах