
МУГЭЗ, Төрийн дээд СҮХБААТАРЫН болон" ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН " одонт Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ц.Лоохууз Говь-Алтай аймгийн "ХҮНДЭТ ИРГЭН" боллоо. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор энэхүү хүндэт өргөмжлөлийг олгодог бөгөөд сар шинийн арванд Алтайчуудын нэгдсэн золголтон дээр аймгийн иргэдийн хурлын дарга, засаг дарга нар хүрэлцэн ирж гардуулах юм байна.мөн "АЛТАЙ" чуулгын хамт олон бүрэн бүрэлдхүүнээрээ хүрэлцэн ирж нийслэл хотынхоо үзэгч түмэндээ шинэхэн уран бүтээлээ өргөн толилуулах гэнэ.Эрхэм гавъяат маань өнгөрсөн баасан гарагт шинэхэн алдар цолныхоо хүндэтгэлийн цайллагыг нижгэр сайхан хийж МУ-ын ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Оюунгэрэл,С.Ганбаатар, МУ-ын анхны ерөнхийлөгч асан П.Очирбат, Төрийн шагналт Б.Баабар, н.Цэндддоо болон Алтай нутгийн харъяат улс төр, бизнес, урлаг соёл, төр нийгмийн зүтгэлтнүүд оролцож, УИХ-ын дарга өөрийнхөө мэндчилгээ, гарын бэлгийг ахлах зөвлөх Б.Ламбаагаар хүргүүлж хүндэтгэл үзүүллээ.Хүндэтгэлийн цайллаганд алс холын Хөвсгөл аймгийн Баянзүрх, Өвөрхангай аймгийн Сант, Хар хорин сумын зочид төлөөлөл хүрэлцэн ирж оролцов.Учир нь Ц.Лоохууз гуай дээрх сумдад нутаг заагдан очиж ажиллаж амьдарч байжээ.
www GARAG.mn
Сэтгэгдэл (4)