ШӨХТГ цахим сүлжээнд хяналт тавина.


 ШӨХТГ-аас өчигдөр албан ёсны твиттер хуудсаараа дамжуулан цахим орчинд архи, согтууруулах ундааны зураг нийтэлсэн аж ахуй нэгж, хувь хүмүүст хариуцлага тооцох тухайгаа мэдэгдлээ. Тухайлбал “Facebook’’ , ‘’ Twitter’’ гэх мэт нийгмийн сүлжээний сайтуудад байрлуулсан архи согтууруулах ундаатай холбогдолтой зургийг устгах аж. Энэхүү ажлыг ЦЕГ-тай хамтран хэрэгжүүлэх бөгөөд иймэрхүү төрлийн зураг нийтэлсэн иргэдтэй утсаар холбогдож устгах тухай зөвлөгөөг хүргүүлж байгаа гэнэ. Уг шаардлагыг биелүүлээгүй иргэнийг 10 хүртэл сая төгрөгөөр торгож, захиргааны арга хэмжээ авна гэжээ.

/Б.Наранзаяа/ GARAG.MN

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.