Нийтийн тээврийн автобуснууд хяналтын камертай боллоо

 

Улаанбаатар хотын замын цагдаагийн газар болон нийслэлийн нийтийн тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран “ Автобусны зогсоол” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Зорчигчдын аюулгүй байдлыг хангах, иргэдээс ирсэн саналын дагуу дүрэм зөрчиж байгаа жолооч нарт хяналт тавих зорилгоор өчигдөрөөс эхлэн автобусанд хяналтын камер суурилуулаад байгаа юм. Уг хяналтын камерыг автобусны урд шилэн дээр байрлуулсан бөгөөд автобусны зогсоол дээр байгаа автомашин болон бусад тээврийн хэрэгсэлийг давхар хянах юм. Ингэснээр жолооч нар автобусны буудал дээр удаан зогсох, хүн буулгах суулгах зэрэг зөрчлүүдийг хянах боломжтой болж байна. 1-3 өдрийн хяналтын камерийн бичлэгийг Замны хөдөлгөөний удирдлагын төв рүү шилжүүлж байгаа бөгөөд тухайн бичлэгийг шүүж автобусны хөдөлгөөнд саад учруулсан болон  автобуснууд нэгнээ хааж, удаан хугацаагаар зогсож зөрчил гаргасан хэд хэдэн жолооч нарт торгуулын хуудас хүргүүлж  зарим жолоочын эрхийг хассан байна. .Одоогоор 20 орчим автобусанд хяналтын камерыг байршуулсан бөгөөд цаашдаа бүх автобусанд суурилуулахаар төлөвлөсөн байна.

/Б.Наранзаяа/ GARAG.MN

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zorchigch (103.26.195.20)
    Ashgui dee. Ali hediin kamerjuulah baisan yum. Yalanguya Jolooch narig mash sain hyanaj hatuu arga hemjee avch baih yostoi. Egnee bair zurchinu, busdig shahana, kabinadaa tamhi tatna, buudal deer hundlun daliu zogsono, yavj uguhgui buudal deeree holihoj ydaan zogsono geed toochood baival baragdahgui dee
    2015 оны 02 сарын 13 | Хариулах