Нийслэл хотод үйл ажиллагаагаа явуулдаг хүнсний дэлгүүрүүд энэ сарын 18-нд 09:00-24.00 цагийн хооронд ажиллах бөгөөд хоёрдугаар сарын 19-нээс 21-ны өдрүүдэд амарна. Хоёрдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм.
Томоохон зах болон бусад худалдаа, үйлчилгээ явуулдаг газруудын ажиллах цагийн хувиарыг танилцуулъя.
“ Нарантуул“ худалдааны төв энэ сарын 18нд 10:00-19:00 цагийн хооронд ажиллаж, хоёрдугаар сарын 19-ээс 26-ны өдрийг хүртэл амарна. Харин “Хар хорин” худалдааны төв хоёрдугаар сарын 18-нд 09:00-19:00 цагийн хооронд ажиллаж, энэ сарын 19-нээс 23-ныг дуустал амрах юм байна. хоёрдугаар сарын 24-нөөс эхлээд ердийн цагийн хуваариар ажиллана.
“ Барс” 1,2 худалдааны төвүүд энэ сарын 18-нд 09:00-19:00 цаг хүртэл ажиллаад 19-с 22-ны өдрийг дуустал амарна. Мөн түүнчлэн “ Хүчит шонхор” худалдааны төв хоёрдугаар сайрын 18-нд 07:00-13:00 цаг хүртэл ажиллах бөгөөд энэ сарын 19-нээс 25-ны өдрийг дуустал амрах юм.
“Да хүрээ трейд” техникийн зах хоёрдугаар сарын 18–ны өдөр 09.00–15.00 цаг хүртэл ажиллаж, хоёрдугаар сарын 19-23–ны өдрүүдэд амарна.
"Номин холдинг” ХХК-ийн салбар дэлгүүрүүд хоёрдугаар сарын 18–нд 09.00– 22.00 цаг хүртэл ажиллах бөгөөд бүх хайпермаркет, супермаркетууд 08.30-22.30 цагт ажиллана. Хоёрдугаар сарын 19–ны өдөр амарна.
“Боса” сүлжээний дэлгүүрүүд хоёрдугаар сарын 18–ны өдөр 09.00 –22.00 цаг хүртэл, 19-ны өдөр 11.00–23.00 цагийн хооронд ажиллах юм байна.
“Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд хоёрдугаар сарын 18–нд 08.30–22.00 цагт ажиллах бөгөөд 19-ны өдөр амрах аж. Шинийн хоёр нь буюу хоёрдугаар сарын 20-нд 10.00 -18.00 цаг хүртэл ажиллаж, хоёрдугаар сарын 21–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Скай” их дэлгүүр болон хайпермаркет хоёрдугаар сарын 18 –нд 09.00– 22.00 цагт ажиллана. Хоёрдугаар сарын 19-нээс 21–ны өдрүүдэд амраад, хоёрдугаар сарын 22–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм.
“ Сансар” сүлжээний дэлгүүрүүд энэ сарын 18-ны өдөр 08:00-24:00 цагийн хооронд ажиллах бөгөөд бөөний төвүүд нь 09:00-24:00 цаг хүртэл ажиллана. Энэ сарын 20-ны өдрүүдэд бөөний төвүүд амарна. Харин “ Сансар” сүлжээний дэлгүүрүүд 10:00-22:00 цаг хүртэл ажиллах юм. Хоёрдугаар сарын 21-нд “Сансар” супермаркетууд 09.00 -23.00 цагийн хооронд ажиллаж, “Сансар- 9, 12 болон 32-р бөөний төвүүд 10.00 -21.00 цаг хүртэл ажиллана. Харин “ Сансар -10” бөөний төв амарна. Бүх супермаркетууд энэ сарын 22-ны өдөр 08.00 -24.00 цаг хүртэл, бөөний төвүүд нь 10.00 -21.00 цаг хүртэл ажиллах ба 23-ны өдрөөс эхлэн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.