Модон морин жилийн алдартнууд тодорлоо

Үндэсний  өдөр тутмын “Өнөөдөр” сонин амжилт бүтээл, авьяас билгээрээ монгол түмнээ манлайлсан “Оны алдартан”-уудыг жил бүр тодруулдаг уламжлалтай. Өнөөдөр “Ялгуусан” хэмээх модон морин жилийн алдартнуудаа тодрууллаа. 

Оны алдартныг тодруулахдаа эмч, багш, малчин, тариаланч, багш, зохиолч, эдийн засагч, жүжигчин гээд салбар бүрийн төлөөлөл, сурагч, оюутан, ажилчин, эрдэмтэн, төрийн түшээд зэрэг нийгмийн янз бүрийн давхаргаас бүрдсэн 100 хүний саналыг авч нэгтгэн дүгнэдэг аж.

Энэ удаагийн шалгаруулалтад 100 хүн тус бүр гурван хүн нэрлэснийг нэгтгэвэл 97 хүнийг “Оны алдартан”-д дэвшүүлсэн байна. Тэдгээр 97-гийн дундаас хамгийн өндөр оноо авсан 10 эрхмийг шигшин эрэмбэлэжээ.

Хакүхо М.Даваажаргал морин жилийн Тэргүүн алдартнаар тодорлоо

Оны “Тэргүүн алдартан”-аар Японы мэргэжлийн сүмогийн түүхэн амжилтыг эвдэж 33 дахь түрүүгээ авсан, их аварга Хакүхо М.Даваажаргал тодорчээ. Тэрээр Японы Эзэн хааны цомыг 32 удаа хүртсэн Наран улсын домогт аварга Тайхогийн амжилтыг “Ялгуусан” хэмээх модон морин жилд эвдэж чадлаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг модон морин жилийн алдартны хоёрдугаарт нэрлэсэн байна. 2014 онд Ерөнхийлөгчийн гадаад бодлого, улс орныхоо нэр хүндийг дэлхийн тавцанд өргөх чиглэлээр амжилттай ажилласныг ард түмэн ийн үнэлж оны алдартнаар нэрлэжээ.

Дэлхийн аварга С.Цэрэнчимэд 

Өнгөрсөн оны есдүгээр сард Узбекстаны нийслэл Ташкентад болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ий 60 кг-ын жинд аваргын алтан медаль хүртсэн С.Цэрэнчимэд шилдэгүүдийн эгнээнд багтсан байна. Тэрээр нэгдүгээр тойрогтоо Оросын алдарт бөх, ДАШТ-ээс таван ч медаль хүртсэн, Европын таван удаагийн аварга Наталья Гольцтой таарч оноогоор ялсан. Харин хоёрдугаар тойрогт Японы бөх Казуки Сакамийг ядах юмгүй буулган авч, мөнгөн медалийн төлөөх барилдаанд Финландын Маарит Нейра Оллитой таарч, мөн л цэвэр ялсан билээ. Ингээд аваргын төлөө Азербайжаны бөх, олимп, дэлхийн мөнгө, хошой хүрэл медальт Юлия Раткевичтай барилдан ялснаар Монголын хамгийн залуухан, бас чөлөөт бөхийн хоёр дахь эмэгтэй аварга болсон юм.

Х.Монголжин охин модон морин жилийн алдартнуудын эгнээнд багтлаа

Өмнийн шаргал говьд өнгөрсөн сарын 24-нд Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын гэрт нэгэн охин мэндэлснээр монголчууд бид гурван саяулаа болсон юм. Төрөөд 18-хан хонож буй бяцхан охин модон морин жилийн алдартнуудыг нэгээр тодорчээ.

27 дахь Ерөнхий сайд асан  Н.Алтанхуяг

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг арван алдартны нэгээр тодорсон байна. Түүний Засгийн газрын үед ихэнх аймгийг нийслэлтэй авто замаар холбох, орон сууц барих болон бусад бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөсөн.

“Дархан” алдартан М.Энхболд

М.Энхболд энэ удаа ч мөн алдартнаар тодорчээ. Тэрээр алдартны буухиа өртөөлсөн 14 жилийн хугацаанд 13 удаа алдартнаар нэрлэгдэж тодорсон  байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг

Ажлаа аваад удаагүй ч “шийдэгч” Ерөнхий сайдыг санал асуулгад оролцогчид “Оны алдартан”-аар нэрлэжээ. Н.Алтанхуягийн хэрэгжүүлж завдаагүй бүтэц, бүрэлдэхүүний системээс Ерөнхий сайд санаа авч, 15 яам 19 сайдтай танхимаа байгууллаа. Эдийн засаг, эдийн засаг, бас дахин эдийн засаг гэсэн зарчмаар түүний танхим ажиллаад хоёр сар болж байна. Жил гаруйхны хугацаанд улсын эдийн засгийг өөд татах хүндхэн үүргийг тэр хүлээсэн. Одоогоор шийдлийн Засгийн газрын ажлыг дүгнэхэд эрт байна.

Төрийн шаганлт ШУГЗ академич Х.Намсрай 

Монгол Улсын төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Хавтгайн Намсрай арван алдартны нэг болов. Бүтэцгүй гэгдэж ирсэн эгэл бөөмсийн урсгалын бүтцийг тогтоож, түүнийгээ “Намсрайн дөхөлт” нэрээр дэлхий даяар хүлээн зөвшөөрүүлж чадсан Х.Намсрайг төр засаг, эрдэмтэд төдийгүй олон нийт үнэллээ. Тэрбээр төрийн дээд шагнал “Чингис хаан” одонгоор шагнуулсан найм дахь, харин шинжлэх ухааны салбараас анхны хүн болов.

 МУГТ Г.Болдбаатар

ОХУ-ын Челябинск хотноо өнгөрсөн оны наймдугаар сард насанд хүрэгчдийн ДАШТ болж, “Трактор Арена” спортын ордонд монголчууд уухай хадан, жүдогийн гурав дахь дэлхийн аваргаа угтаж авсан юм. Булган аймгийн Хангал сумын уугуул Ганбатын Болдбаатар тэрхүү тэмцээний сүүлчийн шийдвэрлэх тойрогт Оросын бөх Беслан Мудрановыг нутгийнх нь дэвжээнд ялж дэлхийн аварга болсон.

УИХ-ын дарга З.Энхболд

Өмнөх онд “алдартнууд”-ын араас жагсаж байсан арван эрхмийн нэг, УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболдыг морин жилийн алдартнаар нэрлэжээ.

Шилдэг арван алдартны араас дэлхийн аварга шатарчин есөн настай хүү, охин, хамаатны болон өөрийн найман дүүгээ галын аюулаас аварсан есөн настай охин, Холливудын кинонд дүр бүтээсэн монгол жүжигчин, дэлхийн ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлсэн багийнхан, эрдэмтэн, шатарчин, хямралын үед сайн менежмент хийсэн үйлдвэр, шинэ технологи нутагшуулсан компанийн захирал, балетчин, арлын Японд амжилтаа дуурсгаж яваа сүмочид, сайн үйлс санаачилсан жүжигчин, улсын наадмаар шинэ цол хүртсэн бөхчүүд, Сэлбэ голын эрэг хавийн хогийг өөрийн санаачилгаараа гурван жилийн турш цэвэрлэж буй 13 настай хүү, дөрвөн удаа ихэр хүүхэд төрүүлсэн ижий зэрэг алдартнууд багтсан байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • иргэн (182.160.40.243)
    элбэгээ,энхболднууд,алтанхуяг,сайханбилэг нар юун алдартнууд байх вэ. долдойнууд бичээд л тэд баясаад л өнгөрсөнч хорвоо юм даа
    2015 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.180.216.234)
    боль доо. Алдартан гэдэг үг ийм үнэгүй болчихсон хэрэг үү? Хэн нэгнийг алдаршуулах гэхээр даган дууриах гэдэг утга хамт байдаг байсан. Тэгээд уран жиргээ-Элбэгдорж, улаан авилгач-Алтанхуяг 2000 мянган хувьсагчаар тооцоо бодогч-Сайханбилэг нарийг залуу үе үлгэрлэн дууриах хэрэгтэй гэж ойлгогдохоор байлж байна. Ер нь бол эд нарт сайн зүйл байгаа л байх л даа. гэхдээ хоёр мянган хувьсагчаар тооцоо хийгээд тороогүй нөхөр Уянгийн ганц асуултанд гацаад байгаа нь ариун явдал мөн үү? гээд л асуулт ундраад байна даа?
    2015 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (91.115.9.114)
    55 ARD Politiker bna sonin songolt hiijee
    2015 оны 02 сарын 13 | Хариулах
  • дандар (112.72.13.18)
    сайханбоов,тарвагадорж хоёр илүүдчихсэн юм биш үү?
    2015 оны 02 сарын 12 | Хариулах
  • hnmjj (122.201.21.251)
    ene saixanbileg odoo uy be xujaa tsarailchixaaad
    2015 оны 02 сарын 12 | Хариулах