Өнгөрсөн оны наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпин, гэргий Пен Ли-Юань нар Монгол Улсад ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийсэн билээ.Тус айлчлалд зориулж хийсэн бэсрэг наадам дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпин, түүний гэргий Пөн Ли-Юань нарт ижил зүсмийн цоохор хос морийг бэлэглэсэн билээ.
Ижил сүрэгт нь өвөлжүүлсэн хоёр морийг БНХАУ-ын дарга Си Зиньпинд хүргүүлэхээр өнөөдөр Замын-Үүдийн гааль, хилийн цэрэг, мал эмнэлэг, хорио цээрийн хяналтаар оруулан улсын хил нэвтрүүлсэн байна. Улсын хилийн 0 цэг дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гааль, Хилийн цэрэг, Хорио цээрийн байгууллагын төлөөлөгчид морьдыг Хятадын талд хүлээлгэн өгчээ.
эх сурвалж MGLNWS.MN
Сэтгэгдэл (2)