Шинэчилсэн цагийн хувиарыг энэ сарын 16-ны өдрөөс эхэлж мөрдөнө

         

Энэ сарын 16-ны өдрөөс эхлэн нийслэлчүүд  шинэчилсэн цагийн хувиарыг  дагаж мөрдөнө. Улаанбаатар хотын засаг даргын захирамжын дагуу нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа төр захиргааны байгууллага, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаар болсон. Ийнхүү их дээд сургуулийн хичээл 07:40 цагт, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эхлэх цагийг 08:00 цаг, төрийн байгууллага яам, засгийн газрын агентлаг болон харьяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагийн ажил эхлэх цагийг 08:30 цагт байхаар өөрчлөлт орууллаа. Хөдөлмөрийн хуулийн дагуу дээрх байгууллагуудын албан хаагчид 8 цагаар ажиллах бөгөөд цайны цагт өөрчлөлт орохгүй.  Харин цэцэрлэгийн багш нарын хувьд илүү нэг цаг ажиллаж байгаа учир хөдөлмөрийн хуулийн дагуу илүү цагын нэмэгдэл олгохоор болжээ. Энэхүү цагийн хувиарыг мөрдөж ажилаагүй байгууллагын үйл ажиллагааг хязгаарлах болно гэдгийг холбогдох албаныхан мэдээлжээ.

/Б.Наранзаяа/

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.