
Нийслэлийн Замын цагдаагийн газраас энэ сарын 16-ны өдрийг хүртэл “ Автобусны зогсоол” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд Сонгино Хайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн тасгаас Замын хөдөлгөөний дүрмийн 11.5 “в” заалтыг зөрчиж автобусны зогсоол, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан жолооч нарын жолоодох эрхийг хасч захиргааны арга хэмжээ тооцож эхэлсэн байна. Иймд замын хөдөлгөөний дүрмээ зөрчихгүй байхыг нийт жолооч нарт анхааруулж байна.
/Б.Наранзаяа/
Сэтгэгдэл (3)