НАМ маань СҮГ болжээ

Монголд хэрэгжиж буй нийгэм, эдийн засгийн бодлогыг машинтай зүйрлэ гэвэл либераль мотортой, социалист хроптой, үндэсний консерватив тэнхлэгтэй, анархист маягийн гэрэл дохиотой, нацист маягийн шаврын хаалттай, нуль улаан популист нөхөөсөөр зайгүй шахуу дамбайлгасан дугуйтай, ийм л хог новшин дундаас элбүүлж, дэмнүүлж байгаад босгоод ирсэн мэт хачирхалтай өвөрмөц маяг, загварын капитал машин гэнэ.

 Дээр нь жолоочоо байн байн солино, ядаж байхад тэд нь ихэнхдээ халамцуу голдуу жолооны ард сууна. Бас хөөрхөн хөөргөн гэдэг нь. “Урагшаа, гишгээд байна аа, одоохон түүгээр давхиад, тийшээ сүнгэнээд оччихно“ гэх мэтээр гоё хошгоруулна. 
Машиныхаа занг мэдэхгүйгээс жолоочийн мунгинах нь олон, тэгээд яах вэ гэж ийш тийш тусламж эрэн өрөвдөлтэй бүлтэлзэнэ. Эргэжхараад зорчигч бидэндээгоё гоё юм ярин бүлтэрч тайвшруулна. 
Гадаад зөвлөх механикууд уриалгахан зөвлөх боловч, монгол маягийн машины онцлогыг мэдэхгүйгээс, өөрөөр хэлбэл социалист хроптой гэх мэтийг мэдэхгүйгээс либерал тос өгөөд хийлгэчихнэ. Эсвэл огт өөр онош тавьчихна, зориуд ч тэгэж байж магад, сэжигтэй байгаа. Ингээд машин нь таг явахаа байж, учрыг нь олохуйяа бэрх юм болно. Бидний нөхцөл байдал нэг иймэрхүү. 
Ийм унаа хөлөглөөд хол явахгүй ээ. Олигтой урагшлахгүй байгаагаа ч бид харж, мэдэж, мэдэрцгээж байна. Ижил гараанаас хөдөлсөн ихэнх улс орнууд хажуугаар сүнгэнээд, дүнгэнүүлээд өнгөрчихөв. Манайх шиг араа нь гацаж, мотор нь цохисон, үе үе дугуй нь буудчихдаг унаатай Дундаж Азийн, мөн угаасаа унаагүй ч байж мэдэх Африкийн зарим орныг, бас зарим нэгэн аваргуудын замд тээглэж мэдэх ганц нэг орны машиныг өнөөх аваргууд зориуд эвдэж орхисныг эс тооцвол...
Бидэнтэй ойролцоо түвшинд байсан Казах бүс нутагтаа тэргүүлэх болов. Вьетнам ч мөн адил. 25 жилийн өмнө хөгжлөөрөө биднээс нэг их ялгарах зүйлгүй явсан Хятад бүр талийж одоод, дээд эрэмбийн тэмцээнд ч магнайлах болов. Гучхан жилийн өмнө хоосон элсэн цөл байсан Арабын Эмират, Кувейт, Саудын Арав, дотоодын хямралаасаа сүйрчихээд байсан өмнөд Солонгос гэх мэт олон улс орны жишээг харж байна.  
Бид л дороо овогноод үлдэж байна. Ингэхэд бид яагаад ийм төрх байдалтай байна вэ? Олон учир шалтгаантай ч, үндэс суурь улс төрийн намууд, түүний төлөвшил бэхжилт юм. Манай улс төрийн парламентад тогтолцоо нь улс төрийн намуудаас шууд хамааралтай тогтолцоо болно. Улс төрийн намууд дампуурах аваас тэр тогтолцоо нь дампуурч, дагуулаад нийгмээ чирчихэж байна. 
Ард түмэн бид улс төрийн намуудыг төлөвшиж, цэвэршиж, эрийн цээнд хүрэхийг нь харсаар 25 жил буюу нэгэн үеэ элээв. Гэвч үлгэрт гардаг шиг л намууд маань эрийн цээнд хүрэхээсээ өмнө “өлгийдөө өтөлж, өвгөрч” орхилоо. 
Өнөөдөр монголд сонгодог утгаараа улс төрийн нам гэж байхгүй болсон. Ялангуяа төрийн эрх барилцаж буй АН, МАН, МАХН, ИЗБНН, МҮАН- зэрэг намуудыг үнэт зүйлтэй, үзэл санаатай, тэр үзэл санаагаа хэрэгжүүлэх бүрэн цогц төлөвлөгөөтэй, энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадах боловсон хүчин, суурь бүтэцтэй гэж хэлэхэд хэцүү болсон. Нам нэрнээс цаашгүй болжээ. Нэрнээс цаашгүй болохыг СҮГ болсон гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл манай улс төрийн намууд маань НАМ нэртэй СҮГ болсон байна. Хэрхэн сүг болсныг ҮНЭТ ЗҮЙЛ, ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР, САНХҮҮЖИЛТ, БОЛОВСОН ХҮЧНИЙ жишээн дээр харьяа. Гэхдээ товчхон...

ҮНЭТ ЗҮЙЛ. 
Улс төрийн намын амин сүнс болдог энэ зүйл өнөөгийн манай намуудад аль хэдийнэ байхгүй болсон. Либерализмын ч, үндэсний консерватизмын ч, ардчилсан социалист үзэл санааны ч, ер нь ямар нэгэн измын алиных нь ч шинж тэмдгийг улс төрийн намуудын үйл ажиллагаанаас олж харахгүй. Зөвхөн ПОПУЛИЗМ л байна. 
1998 онд анх Ц.Элбэгдорж, Р.Гончигдорж хоёр МҮАН, Социал Демократ нам хоёрыг нэгтгэж байх үеэс л монголд улс төрийн үзэл онол гэдэг зөвхөн хийсвэр ухагдахуун, хоосон үг, утаа болон эхэлсэн ба 2006 онд М.Энхболдын ахалсан Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулагдахад энэ утаа бүр манан болж хувирсан билээ. 
Өнөөдөр манай улс төрийн намуудын ҮНЭТ ЗҮЙЛ-ийг эрх мэдэлд хязгааргүй шунасан тэмүүлэл, мөнгө хоёрын хослол гэхэд нэг их холуур гарахгүй болсон. Улс төрийн намуудын тэмцэл нь үзэл санаа, арга бодлогын зарчмын зөрөө бус сандал ширээний, эрх мэдлийн, аварга том санхүүгийн хувиарлалтын улайрсан тэмцэл болж хувирсан. Удаа дараагийн хамтарсан Засгийн газрууд, яамд, газар, түүний сайд дарга нарыг  зохион байгуулж буй явц нь намууд болон намууд доторх бүлэглэлүүдийн ашиг сонирхолыг хангах, “тугалыг нь тураахгүй, эхийг нь эцээхгүй” гэдэг зарчмаар л өрнөснөөс бус хөгжлийн тодорхой бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга механизмын нэгэн хэсэг болгосон хувиарлалт огтхон ч хийгдээгүй. Олон түмэн хараахан мартаж амжаагүй байгаа сүүлийн баримт жишээ нь Алтанхуягын Засгийн газрын сүүлийн өдрүүдэд Яамдын цөөрүүлж, төсвийг хэмнэх яриа хүчтэй байв. АН-ын даргын гаргасан энэ саналыг МАН болон бусад хүчнүүд ч, парламентийн гаднах нь ч дэмжиж байв. Гэтэл хэдхэн хоногийн дараа Сайханбилэгийн ЗГ байгуулагдагдахдаа харин ч эсрэгээр, яам, сайдыг цөөрүүлэх биш, нэмж ГЗ-аа бүрдүүлсэн. Үүний үндсэн зарчим нь ҮНЭТ ЗҮЙЛ биш, ердөө л өнөөх нам, түүний бүлэглэлүүдийн эрх ашгийн хангах явдал байв.


ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР:
Улс төрийн намуудад хөгжлийн хөтөлбөр буюу сонгуулийн хөтөлбөр гэж нэг юм бий. Гэвч аль ч намын сонгуулийн хөтөлбөрийг харахад үзэл, аргын ялгаа харагдахгүй, зөвхөн сонгогчдын тархи толгойг мансууруулсан, хуурсан популист амлалтынхаа их багаар л ялгагдана. Нэг нь саяыг амлавал нөгөө нь 1.5 саяыг амална. Нэг нь эхчүүдэд мөнгө амлавал нөгөөх нь оюутнуудад 70000-ыг амална. Популизм, популизм, бас дахин популизм гэсэн эрэмбээр явж ирлээ. Бүр байчихаад сумын засаг дарга нь хүртэл мөрийн хөтөлбөртөө инфляцийг нэг оронтой тоонд барина гээд амалчихсан тууж явах юм гэнэ. Юм хэтрэхээрээ утгаа алддаг. Энэ популизм утгаа алдаж нийгмээ нийтээр нь солиоруулснаас ийм юм болж байна. Сумаа вант улс болгож тусгаарлах гээгүй л юм бол өөрөөр яаж бүхэл бүтэн улс орны инфляцыг ганц суман засаг дарга барих гэсэн юм бол... 
Саяхан МАХН-ын Нарийн бичгийн дарга 2016 оны мөрийн хөтөлбөрөө урьдчилсан байдлаар танилцууллаа. Малчдад цалин олгоно, гэр хорооллынхонд нэмэгдэл олгоно гэх мэт бас баахан популизм, амьхандаа нөгөөдүүлээсээ түрүүлэн амлаж, түүнээ патентлуулж байгаа юм биз ээ. 
Уралдаж амласан популист амлалтуудынхаа пянг нь даахгүй эдийн засаг маань сүйрч байгааг бүгдээрээ, дээр дооргүй мэдэж байгаа атлаа яагаад хашрахгүй дахин дахин амлаад байгааг нь огтоос ойлгохгүй юм. Галзуу хүнийг галзуу гэж хэлдэггүй. Хэлбэл галзуу нь улам гаарчихдаг юм гэсэн. Энэ галзуурсан популистуудыг “Популист” гэж хэлсээр байгаад улам гааруулж орхив уу даа ч гэж заримдаа бодогдох...
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Популизм бол гоё гялгар цаасанд боосон хортой чихэр юм” гэж оновчтой сайхан тодорхойллоо. Нөхцөл байдлыг ингэж харж буй нь сайн хэрэг. Гэвч тэр хортой чихрийг боолцож, ард түмэндээ өгөлцөж, бүр ам руу нь чихэлцэж явсан хүний амнаас гарч буй болохоор даанчиг сүжиггүй байна. ЕС маань 1996-2000 онуудад, 2008-аас өнөөг хүртэл УИХ-ын гишүүн, мөн сайд, ГЗ-ын ХЭГ-ын дарга, АН-ын бүлгийн дарга хийж явсан, залуу ч ажлын арвин туршлагатай нэгэн. 2008 оноос популизм хяналтаа алдсан. Тэр бүхэнд энэ хүний дуу хоолой аль талд нь сонсогдож байсан бэ?

САНХҮҮЖИЛТ:
Аль1996 оны сонгуулийн дараагаас л намуудын санхүүжилтийг ил тод болгое, санхүүжилтийн зарчмыг өөрөөр шийдье гэсэн санал санаачилга гарсан боловч бараг 20 жил өнгөрчихөөд байхад онцын ахиц гарсангүй. УИХ-д суудалтай намуудад суудлынх нь тоогоор төсвөөс санхүүжүүлэх нэг алхам хийсэн ч эцсийн үр дүнд хүрсэнгүй. Одоо шилэн дасны тухай ярьж буй ч улс төр, санхүүгийн эрх мэдлийн оройд байгаа эрх баригч намууд үүнийг ёстой гөлөг хуцсаны дайнд ч үзэхгүй байна. 
Өдий хүртэл намууд авилгалаар санхүүжиж ирсэн тэр зарчим хэвээр байсаар байна. Өөрөөр хэлбэл намынхаа санхүүд, эсвэл даргад аль их мөнгө өгсөн нь сонгуульд нэр дэвшдэг, эсвэл сайд, дарга болдог... Намын бага хурал, Үндэсний зөвлөлдөх хороо гэх мэт эрх барих дээд байгууллагын гишүүн болоход зарим үед 10-100 сая төгрөгний босготой ч байв. Өнөөгийн оюун ухамсарын түвшинд зөвхөн буяны сэдлээр, эсвэл үзэл онолын итгэл үнэмшлээр арав, зуун саяар нь мөнгөө намд хандивлаад байдаг хүн бараг үгүй. Зөвхөн ашиг сонирхол л бий. Мөнгөө өгсөн хүн аль нэг сайд, ядахдаа газар, хэлтсийн дарга, бүр арга ядахад татвар, гаалийн ахлах болно. Өгсөн мөнгөө хэд нугалж авдаггүй юм бол ямар аавын хүү болох бол... Ийм л энгийн аксиом үйлчилж ирлээ. 
Өнөөдөр манай нийгмийг идэж, эдийн засгийн цусны эргэлтэн дээр хувалз шиг шигчихээд эрүүл цусыг ховдоглон сорж буй авилга гээчийн жинхэнэ үүр уурхай нь улс төрийн намууд өөрсдөө болчихсон шүү дээ. 


БОЛОВСОН ХҮЧИН: 
Ер улс төрийн нам гэдэг үзэл онол, түүнийг нь хэрэгжүүлэгч боловсон хүчин, тээгч, дэмжигч гишүүд дэмжигчид  гэсэн гурван үндсэн тулгууртай байдаг. Хэрвээ нам нь үнэт зүйл, үзэл онолгүй болчихвол боловсон хүчний орон зайг нь олз ашиг, эрх мэдэл хайж горьдсон цөөврүүд л дүүргэнэ. Өөр хэн дүүргэхэв дээ. Өнөөгийн манай улс төрийн намуудын боловсон хүчний нийтлэг дүр төрх ийм л байгаа. Товчдоо ийм.


***
Эрх мэдэл, мөнгө гэсэн хоёрхон үнэт зүйлтэй, олз ашиг, эрх мэдэл хайсан боловсон хүчинтэй, хууль бусаар санхүүждэг тогтолцоотой ийм бүлэглэлийг нам гэж хэлэхгүй, харин гэмт хэргийн мафи гэж хэлнэ. Манай улс төрийн намууд ийм хэмжээнд нэгэнт хүрсэн. 
Олон түмний намд итгэх итгэл урьд байгаагүйгээр алдагдаж байна. Үүнийг өнгөрсөн оны төгсгөлд явуулсан Сант Марал судалгааны байгууллагын судалгаа нотолно. 
АН 28.3 хувь, МАН 17.1 хувь, МАХН 7.9 хувь, бусад намууд  3.9 хувийн санал авчээ. Өдийг хүртэл эрх барьж буй нам, эвсэл ийм доогуур санал авч байгаагүй. 
“Таны бодлоор Монгол Улс ерөнхийдөө зөв тийшээгээ явж байна уу, эсвэл  буруу юу?”  гэдэг асуултад иргэдийн 47.6 хувь ньМонгол улс буруу замаар явж байна гэсэн бол36.3 нь л зөв гэж үзсэн байна. Өнөөх эрээвэр хураавар машиныхаа мөн чанарыг бид нийтээрээ таньж мэдээд эхэлжээ.

Өнөөдөр дахин эвслийн засгийн газар байгуулж, АН, МАН, МАХН, МҮАН, ИЗБНН гэсэн таван том нам нь хамтарч байна. Үүнийг сайн талаас нь харвал эвлэж нэгдээд асуудлуудаа шийдээд, урагшаа явьяа гэсэн хандлага гэж хэлж болох ч мөн чанартаа аль нэг нам нь сонгогчдын итгэлийг дангаараа хүлээж, төр засгаа дангаараа бүрдүүлээд, улс орныхоо асуудлыг ганцаараа шийдвэрлээд авч явах чадваргүй болсныг, тэр ч бүү хэл бүгдээрээ хамтраад ч дийлэхгүй түвшинд доройтсоныг л илтгэнэ.


***

АН:
Санал асуулгад 28.3 хувийн санал авсан. Эрх барьж буй нам ийм муу санал авч байсан явдал ардчиллын 25 жилийн түүхэнд гараагүй. Энэ нам нь янз бүрийн үзэл бодолтой 5-6 намын нэгдэл, тэдгээр намуудынх нь эхлэл үүсвэрийг тооцвол бараг 10 гаруй намын нэгдэл болно. 1990-ээд оны эхэн үед ард түмэн АН-ын эхлэл болж байсан тэдгээр намуудыг Ардчиллын үнэт зүйлийг голлон тээгч гэж харж байсан боловч энэ итгэл бүдгэрсээр өнөө ардчиллын үнэт зүйлээөөрсдөө нугаслагч болон харагдаж болсон. 
Яруу найрагч О.Дашбалбар агсан нэгэнтээ “АН бол эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн нам” гэж УИХ-ын чуулганы индэр дээрээс ил тод хэлж байсан нь огт оргүй хийрхэл биш байсан. Ардчилал гэдгийг анархизм гэж ойлгосон боловсролгүй, ёс зүйгүй, увайгүй, шийдчихсэн дээрэмчин шинжтэй маш олон лүүмпэн шинжийн нөхдүүд энэ намд нэгэнт шургалчихсан ба тэд эвлэлдэн нэгдээд нам дотроо асуудлыг чиглүүлэх хэмжээний нөлөөтэй болцгоочихсон. Муу юманд сурамгай гаажтай гэдэг нь. Өнөөдөр энэ намын хүчин суларч буйн хамаг шалтгаан нь тийм нөхдүүдээ хянаж чадахаа байсных юм. Тэд АН намыг санхүү, эрх мэдэл, ашиг сонирхлын олон бүлэглэлд хуваан захирч, эрүүл саруул хэсгээ бурангуйлан дарангуйлж байна. АН намд өндөр боловсролтой, эрүүл сэтгэлгээтэй олон сайхан залуус байдаг ч тэд энэ санхүүгийн бүлэглэлүүдийн бахь гогцооноос мултарч, нөлөөнөөс нь ангид байх боломж нэн хомс.
“Хургандаа цадаагүй хонь төлөг болтлоо майлна” гэдэг нь лүүмпэн нөхдүүдийг тодорхойлсон монгол тодорхойлолт болно. Өнөө АН-ын олон нөхдүүд хэдий төлөг болцгоочихсон ч майлцгаасаар, ханаж чадахгүй сувдагласан хэвээр байгааг шат шатанд тавигдсан тэдний боловсон хүчнүүдээс харж болно. “Чингис бонд”-ын 1.5 тэрбумын зарцуулалтын тайланг нягтлан харвал эргэлзээтэй зүйлс маш их бий. Бондын мөнгийг ашиг сонирхлын долоон бүлэглэл хуваагаад л авчихсан шүү дээ гэж эрх мэдэлтэй нэгэн зүгээр ч нэг ам алдчихаагүй байх аа.
Ер нь АН өөрөө монголын ардчиллыг төлөөлж чадах чадвараа бүрэн алдсан төдийгүй ардчиллынхаа дайсан ч байж болох хэмжээнд хүрсэн.

МАН:
Санал асуулгад 17.1 хувийн санал авсан. Нэгэнтээ “30 хувийн санал дээр унавал манай нам СҮЙРЛЭЭ” гэж байсан үе бий. Арга ч үгүй байх. 40 хувиас доош санал бараг авч үзээгүй нам шүү дээ. Одоо тэгвэл энэ 17 хувийг юу гэж хэлэх юм бол... Бүр БАЙХГҮЙ БОЛЛОО гэх үү?
Яагаад ингэтлээ шалдаа буув гэдэгтээ энэ нам огтхон ч дүгнэлт хийсэнгүй, хийх ч оюуны потенциал байхгүй бололтой. Уг нь 1990-ээд оны гараан дээр энэ нам социалимзын үед сайтар боловсорсон, хөшүүн ч үзэл бодолдоо тууштай, идэвх сул ч ёс зүйтэй хүмүүсээс бүрэлдэж байв. Тэдний оюун санааны сан хөмрөгө нь арвин ч, хүчирхэг ч байв. 
Харин одоо энэ намын цус бүрэн сэлбэгдэж, тэдгээр хөшүүн социалистуудын суларсан орон зайд олз хайсан ов зальтай ч АН-ынхныг бодвол хагас хугас боловсорсон, хагас хугас онол ном ярьсан, идсэн ч бага зэрэг ичингүйрсэн төрх харуулдаг нөхдүүд олноороотүрэн орж ирсэн. Огт мэдэхгүйгээс хагас мэдсэн нь илүү аюултай байдаг тохиолдол ч бас байна. Бас ардчилсан социалист үзлийг огтоос дэмждэггүй шинэхэн либераль хөрөнгөтнүүд хүртэл орж ирээд, эрх мэдлээс нь зууралдаад авсан нь энэ намыг нэлээд парадокс шинжтэй болгосон. 
Мөн л АН-ын нэгэн адил санхүү, эрх мэдлийн бүлэглэлүүдэд хуваагддаг ч тэд нь нууцлагдмал... Гэхдээ мөн чанар нь ижил учир АН-ын нэгэн адил ужиг өвчин туссан. Эдгэрэх эсэх нь эргэлзээтэй. 


МАХН: 
Санал асуулгад 7.9 хувийн санал аваад байгаа. Уг нь би энэ намыг олон жил шинэчлэгдэж чадахгүй явсан хуучин МАХН-ын эрүүл саруул хэсэг нь уугуул нэрээ хадгалан салан тусгаарлалаа гэж харж байлаа. Хуучин МАХН гэж байхад “Шинэчлэл-шударга ёс” жигүүр гэж байв. МАХН шинээр сэргээн байгуулагдахад энэхүү “Шинэчлэл-Шударга ёс” жигүүрхэн нэн чухал бүрэлдхүүн хэсэг нь болж орсон юм. Гол нь шинэчлэгдэж чадахгүй байсан намын шинэчлэлд одоо л нэг боломж гарлаа гэж үзсэнийх. Гэвч тийм биш байжээ. Эрүүл саруул хандлага, шинэчлэл, ардчиллын элемэнт маш муу, удаан хөшүүн хөгжиж байна.Ганц лидерээ дагасан, ганц хүнийг үнэмлэхүй тахин шүтэж, үгийг нь нийтээр ханаран, алга ташин дагасан ийм нам хол явахгүй. Намын боловсон хүчин, гишүүд нь эрээвэр хураавар. МАХН-даа насаараа сэтгэлээрээ үнэнч явсан цөөн хэдэн хөгшчүүл л одоо энэ намын боловсон хүчний эрүүл саруул тулгуур бааз болж байна. Гэвч АН, МАН зэрэг бусад намуудад хусам ч олж долоогоогүйдээ өширхсөн нөхдүүд ч, сиймхий ашиглаад самбаачлаад авьяа гэсэн золбин хулгайч нохой шиг нь ч зөндөө бий. 
УИХ-ын дарга, ЕС, Ерөнхийлөгч явсан, хэн хүнгүй таньж мэдэх намын дарга Н.Энхбаярын нэр хүнд болонАН, МАН хоёрт итгэл алдсан хүмүүсийн цөөнх зарим нь энэ намыг харж буйнайдвар горьдлого гэсэн хоёр хүчин зүйл л ийм хэмжээний рейтингэд хүргэж буйгаас биш бодлого, арга, үйл ажиллагаа болон намынх нь нэр нүүр болсон боловсон хүчнүүдийнхээ тараар ийм түвшинд очоогүй. 
Н.Энхбаяр бол хэдий хүчирхэг хувь хүн боловч үндэсний оюун санааны лидер биш юм. Хуучин МАХН-ын дарга байхдаа өөрийнх нь томьёолсноор олон “бөгс долоогчид”-ийг өөрөө л төрүүлсэн. Гэтэл одоо ч мөн адил МАХН дотор энэ алдаагаа давтсаар байна. Ингэхэд “бөгс долоосон” нөхдүүдээс “бөгсөө долоолгосон” нь илүү буруутай байдаг ёсон бий. Алдаагаа давтахгүй нь ухаантны шинж, давтдаг нь тэнэгийн шинж гэж...


БУСАД НАМ:

Санал асуулгад 3.9 хувийн санал авсан.
Бусад гэдэгт эрх барилцаж буй МҮАН, ИЗБНН -аас гадна, парламентийн гадна буй 20 гаруй намууд бүгд орж буй. Эдгээр бүгд нийлээд 3.9 хувийн санал авч байгаа нь эдний талаар сөхөж ярих шаардлагагүй гэсэн үг болно. 
Ногоон намыг эс тооцвол, парламентийн гадна байгаа Буянгийн Жагаагийн, Эрэлийн Эрдэнэбатын гэх мэт нам компани хоёр нь ялгагддаггүй, даргаасаа өөр гишүүнтэй эсэх нь эргэлзээтэй олон намуудыг Улс төрийн нам гэхэд хэцүү. 

Аль ч нам дотор эрүүл саруул, зөв үзэл хандлагатай бүлэглэл, хүмүүс бий. Тэднийг үгүйсгээгүй. Гэвч тэд нөгөө хар масстаа нам даруулж, дороос өндийж чадахгүй байсаар өнөө ийм байдалд нэгэнт хүрлээ.


***
Хаврын их түймрийн дараа харлаж хөхийгөөд эвгүй байдаг ч тун удалгүй ургамал ногоо улам сайхан дэлгэрдэгсэн. Улс төрийн их хийрхэлийн түймэр, түйрэн үеэ өнгөрөөж буй бололтой. Сүүлийн жилээс энд тэнд залуус эвлэлдэн, клуб, эвсэл, нэгдэл холбоог олноор байгуулж эхлэв. Улс төрийн намуудаас ангид... Тэд үе үе уулзан, ярилцаж, улс орны өнөөгийн нөхцөл байдлыг олон талаас нь шүүн хэлэлцэж, энэ гацаанаас гарах гарц хайж байна. Улс төрийн намуудаас ангид... Тэд оюун санааны лидерээ хайцгааж байна. Тэд хөгжлийн шинэ үзэл санаа, идеал хайж тэмүүлцгээж байна. Бас л улс төрийн намуудаас ангид. 
Ард түмний хэвлийд бүрэлдэж буй энэ эрүүл саруул эс, өндгийг бохирдож буртаглагдаж гүйцсэн өнөөгийн улс төрийн намуудын сүг, сүүдэр л бүү дайрчихаасай билээ...
Б.Номинчимэд
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (104)

  • сонгогч (103.9.90.229)
    500сая Энэтхэгчүүд дайны утаан дундаа Украйнчууд согуулиа жирийн хайрцгаар өглөө.Тэхэд сайндаал 800мянган хүн сонгуульд оролцдог Монгол урьдчилаад тохируулчихсан кодтой хар хайрцагаар сонгосон гэж хууртдагаасаа салцгаая .Сэрээч ээ ард түмэн минь
    2015 оны 02 сарын 18 | Хариулах
  • үзэн ядагч (103.9.90.229)
    Содномцэрэнг согуулийн хар хайрцагтай нь булашлах хэрэгтэй
    2015 оны 02 сарын 18 | Хариулах
  • зочин (103.9.90.229)
    намынхаа батлахыг шатаацгаая
    2015 оны 02 сарын 18 | Хариулах
  • зочин (103.229.123.90)
    иймэрхүү нууц хуйвалдаан буруу замын маш их мөнгөний асуудлууд АН ба МАН-ын зарим гишүүдийн хоорондын бат бэх сүлжээ үүссэн учраас Алтанхуягийг яаран нийлж авч хаясан ба одоо Баярцогт Сайханбилэг нар дураар дургих гэхээс шөнө нойр нь хүрэхгүй болсон байгааг иргэд бид харж байгаа шүү зоос банк, араас нь хадгаламж банкийг залгисан банк иддэг мэргэжлийн баг монголд бий болсныг харуулж байна. эздийг нь шоронд барьж хийгээд хөрөнгийг нь авдаг, өрийг нь эзэнд нь үүрүүлдэг. ийм л явдал болоод байгаам даа Үүний өмнө хадгаламж зээлийн хоршоодыг барьж идсэн дээ нэг шөнө л эздийг нь баривчлада шоронд ачаад явсан Эзгүйдсэн өмчийг нь улай үзсэн хэрээ шиг МАН АН-ын хүмүүс шүүх цагдаагийнхан гээд хувааж идсэн Мөнгөө алдсан иргэдийг одоо болтол тавласаар сууж байгаа засаг байна З Энхболд тэднийг их тавладаг гэсэн Харин Алтанхуягийн засгийн газар бага ч гэсэн мөнгө шийдэж өгөөд эхний хэсэг иргэд бага ч гэсэн мөнгөө авсан даа 14 онд Баярцогт Сайханбилэг хоёр яг ингэж харагдаач
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • зочин (103.229.123.90)
    Үүний дагуу Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Төрийн банкны ТУЗ-д ажиллаж байхдаа их хэмжээний мөнгө хувьдаа завшсан төрийн албан хаагчдыг буцаж төрийн албанд орох эрхгүйгээр халах үүргийг сайд нарт өгсөн ч жинхэнэ хохирогчдын хохир¬лыг барагдуулж чадсангүй. Үүнийг гардан гүйцэтгэсэн гэж хэлж болохуйц улстөрчид нь тухайн үеийн засгийн эрхийг барьж байсан С.Баяр, түүний Сангийн сайд С.Баярцогт, С.Баярын суудлыг “залгамжилсан” Сү.Батболд, Мон¬го묬банкны ерөнхийлөгч асан Л.Пүрэвдорж нар. Харин тэдний хийсэн “луйврыг” Сангийн сайд асан Ч.Улаан, Монголбанкны ерөн¬хий¬лөгч Н.Золжаргал нар мэдсэн ч мэдээгүй мэт байсаар ирсэн нь ха¬чир-халтай. Хувийн өмчийг хүчээр дээ¬рэмд¬сэн хэрэг ийм байдлаар өр¬нө¬сөн байна. иймэрхүү нууц хуйвалдаан буруу замын маш их мөнгөний асуудлууд АН ба МАН-ын зарим гишүүдийн хоорондын бат бэх сүлжээ үүссэн учраас Алтанхуягийг яаран нийлж авч хаясан ба одоо Баярцогт Сайханбилэг нар дураар дургих гэхээс шөнө нойр нь хүрэхгүй болсон байгааг иргэд бид харж байгаа шүү зоос
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • зочин (103.229.123.90)
    “Зоос” банкыг иймэрхүү аргаар л хүчээр эрхэндээ оруулж, төрийн нэ¬рээр далайлган “дээрэмдсэн” гэдгийг хэн хүнгүй гадарладаг ч өнөөдөр энэ асуудал “төрийн нууц” халхавчин дор хаалттай, олон зуун хувьцаа эзэмшигчид хохироод үлджээ.Хувийн өмчийг дээрэмдэж, тө¬рийн мэдэлд авсан эрхмүүдийн тавьсан Төрийн банкны ТУЗ-ийн гишүүд болох Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Баясгалан, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга Л.Зориг, Сангийн яамны Сан¬хүү, эдийн засгийн бодлогын газ¬рын дарга асан Б.Батбаяр, Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын дарга асан Б.Ганбат, “Баялаг” компанийн зөвлөх Х.Ганбат, Сангийн яамны газрын дарга асан Б.Гэрэлмаа нар тус бүр 90 сая төгрөгийн ашиг хүртсэн нь нотлогдсон. Үүний дагуу Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Төрийн банкны ТУЗ-д ажиллаж байхдаа их хэмжээний мөнгө хувьдаа завшсан төрийн албан хаагчдыг буцаж төрийн албанд орох эрхгүйгээр халах үүргийг сайд нарт өгсөн ч жинхэнэ хохирогчдын хохир¬лыг барагдуулж чадсангүй. Үүни
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • irgen (92.240.179.82)
    Ene Oyun gej estoi ahiin nereer garch irsen novsh yu hiivee ene avgai ceched surguuli tugssun bagi ner gutaasan yadaj ahiinhaa neriig bodooch ?????? Uyangiig har dunguj sayhan l uih gishuun bolloo eh oron ard tumniihee tuluu temtsej ba yadaj demjeed uguuch Oyunaa ichij amdraarai
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (203.91.117.4)
    Америкийг 2 хуваахаа шахсан санал тоолдог компютер машин АНам өөрсөнөө оруулж ирээд луйвардаад байгаа юм чинь.
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (203.91.117.4)
    Америкийг 2 хуваахаа шахсан санал тоолдог компютер машин АНам өөрсөнөө оруулж ирээд луйвардаад байгаа юм чинь.
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • t (202.21.118.98)
    ed n ar ajillagaagaa ehleed 25 jil ongorloo solongos, german 2 daind u ch ygyi syideed ergeed bosohdoo mon ijil hugatsaa zartsuulsan geed boddoo odoo hyleene geheer arai utgagyi bgaa biz dee
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • t (202.21.118.98)
    ene namuudaas ynendee l zalhaj bna boon huivaldaan 1 putin shig hyn heregtei bna daa
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.26.193.229)
    Ард тvмэн, ард иргэдийн нийт масс нийгмийн хогжлийн зов чиг хандлагыг харж чаддаггvй юм. Тэд бусдыг зальт ятгалагад орохдоо амархан оороо хэлбэл популизм амар автдаг. Харин ядарч, туйлдаж,зовж байгаагаа сайн мэддэг богоод бас хэлж чаддаг. Гэхдээ сонголт хийхдээ ихэнхдээ хууртаж алддаг. Бидэнд улсын, хvн торлохтний ирээдvйнхээ хогжлийг харж чаддаг манлайлагч л хэрэгтэй байна.
    2015 оны 02 сарын 17 | Хариулах
  • иргэд (202.179.10.150)
    Монголын ард түмний цус нулимсанд гараа угаасан МАН алга болох болтугай,ингэж хэлдэг нь энэ олон жил болоход цус-нулимсан зам татуулсаныхаа төлөө ард иргэдээсээ одоо болтол уучлалт гуйгаагүй нь энэ балмад яргалалаа зөвтгөдөгийг нь бодоод ингэж хэлж байгаа юм,ийм нам тэр жил О.Магнайн хэлсэнээр газрын хөрснөөс арчигдаж байвал таарна.
    2015 оны 02 сарын 16 | Хариулах
    • Монгол
      хахаха МАН ын үед арайч одоогийнх шиг байгаагүй илүү дээр байж харин АНам гарч ирээд самраад хаялаадаа Магнай гэж нэг эргүү төлөг ичихгүй худлаа яриж явахийн яг чам шиг
      2015 оны 02 сарын 16
  • үнэнч (103.9.90.229)
    Энэ хэдэн нам нэртэй намнаачид булашлагдах цаг нь ирсэн тул хурдхан үлдсэн юмыг хувичилж авахаар их сургуулиуд эмнэлэгүүдийг онилж эхэллээ.Өөр авах юм үлдээгүй шүү дээ.Өмнө нь менжментээр хувичилагдсан ,санхүү ,хүнсний сургуулиуд шууд хувь хүнийх л болсон доо.
    2015 оны 02 сарын 16 | Хариулах
  • зочин (112.72.13.193)
    МАНАН 26 ЖИЛД ДАНГААРАА ТӨР БАРЬЖ АРД ТҮМНИЙ МӨНГӨӨР ЗУГААЛЖ ЦЭНГЭХЭЭС ӨӨР ЮМ ХИЙДЭГГҮЙ ӨӨРСӨДДӨӨ ЗОРИУЛСАН ФЕОДАЛЫН ТӨРИЙГ БАЙГУУЛСАН БАЙНА
    2015 оны 02 сарын 16 | Хариулах
  • Sudalgaa (43.242.243.151)
    21 commentoos 18 ni ug niitleltei sanal 1 baina. 3 ni esreg bair suuritai. Ehnii too usuh tsag bolson.
    2015 оны 02 сарын 16 | Хариулах
  • Bagch (150.129.140.125)
    MAN Enhbold dargaa solihgui Bol 2016 ond gartsaagui yalagdana namiin gishuud odoo hodloh heregtei Alban tuchaaliin to loo yardage gishuudees zaigaa bardag to iron hureelegshgui hunting song oh heregteiheregtei yaraltai
    2015 оны 02 сарын 15 | Хариулах
  • Ард (112.72.13.154)
    2016 оны сонгуульд эд нарыг гарахгүй байх хэрэгтэй дээ.Эд нарын буянаар монгол улс яаж дордож доройтдогыг үлгэр жишээчээр үзүүлж, хөгжиж чадахгүй авилгад идэгдсэн хэдхэн олиграхи баяжсан, баян ядуугийн ялгаатай улс орон боллоо.Шинээр гарч ирсэн намуудыг дэмжих хэрэгтэй
    2015 оны 02 сарын 15 | Хариулах
  • ayurzana (150.129.141.73)
    Долир Энхболдын намын дарга гэж юу байхав дээ, газрын хулгайч, жинхэнэ хотын газрыг МАН-ын хэдэн хулгайч нар тувээгэээд дууссан, ард түмэн маш их ядарч байна, үүнээс болжж, нэгэн цагт гор хор ирнэ дээ
    2015 оны 02 сарын 14 | Хариулах
  • зочин (43.242.243.219)
    Одоогийн төр феодализмын үеийн төрийн байгуулалтын бүтэцтэй юм шиг санагддаг.Монгол хөгжихгүй байх аа.Одоо хос биш эрлийз бичигтэн болж саармагжих байх.Хятад дахь өвөрмонголчуудаас тусгаар монголын ялгагдаж байсан кирилл бичиг саармагжиж хуучин монгол руу орвол бараг ялгагдах юмгүй л болж дарагдах байх
    2015 оны 02 сарын 13 | Хариулах
  • ЧИНГИСИЙН ХҮҮ (112.72.13.142)
    4?Э 1? О = ТА НАРЫГ ЯАДАГ ЮМ БИЛЭЭ ДЭ ? = ӨВӨӨГИЙН ХУУЛИАР БОЛ = ШАГНАХ ЗҮЙТЭЙ БОЛ ДАЙСАНАА Ч ШАГНА ЯЛЛАХ ЗҮЙТЭЙ БОЛ НӨХӨРӨӨ Ч ЯАЛАЛ минй өвөө ИХ ЧИНГИС ХААН.
    2015 оны 02 сарын 13 | Хариулах
  • зочин (112.72.13.241)
    ОДООГИЙН МАНАЙ ЗАСАГ БОЛ ҮНЭНДЭЭ ПАРЛАМЕНТИЙН ЗАСАГЛАЛ ГЭЭД НЭРЛЭЭД БАЙГАА БОЛОВЧ БИШ ЮМ ДУНДАД ЗУУНЫ ӨМНӨХ ВАРВАРЫН ЗАСАГЛАЛТАЙ ТӨСТӨЙ ОЛОН БООЛТОЙ ХҮМҮҮС НЭГДСЭН ЗАСАГ БИЙ БОЛГООД ӨӨРСДӨӨ ЯМАРЧ ЮМ ХИЙДЭГГҮЙ ЗӨВХӨН ЗУГАА ЦЭНГЭЛЭЭР АМЬДАРДАГ БООЛ НЬ ОЛОН БОЛОХООР ОЛНООР УСТГАДАГ БАЙСАН УЛС ГЭВЧ СҮҮЛД НЬ БООЛУУД НЬ ТЭДНИЙГ УСТГАСАН ГЭДЭГ МАНАЙХ АДИЛХАН ХЭДЭН БАЯЖСАН ЭТГЭЭДҮҮД БҮХ ЭРХ МЭДЛИЙГ АВЧИХААД БҮГДИЙГ ӨӨРСДИЙН ЭРХ АШИГТ ҮЙЛЧЛҮҮЛЖ ӨӨРСДӨӨӨ ЮМ ХИЙЛГҮЙ БУСДЫГАА ХАЙХРАХГҮЙ АМЬДАРЧ БАЙНА БАРУУНЫХАН ИЙМ ЗАСАГЛАЛЫГ ХЯНАЛТГҮЙ ГАХАЙ ЗАСАГЛАЛ ГЭДЭГ ЮМ БИЛЭЭ МАНАН ЭНЭ ЗАСАГЛАЛЫГ АРД ТҮМНИЙГ ХУУРЧ БИЙ БОЛГООД ӨӨРСДӨӨ ЭЭЛЖЛЭН ИДЭЖ БАЙХ АРД ТҮМЭНД ӨӨРСДИЙНХӨӨ ХҮСЛИЙГ ТУЛГАН ХҮЛЭЭЛГЭСЭН ЗАСАГЛАЛЫГ БИЙ БОЛГОЖ ЧАДЖЭЭ ОДООО ӨӨРЧЛӨХИЙГ ХҮСЭХГҮЙ БАЙНА
    2015 оны 02 сарын 13 | Хариулах
    • зочин
      санал нийлж байна, үнэхээр тийм шүү, бар-бар-уудын засаглал мөнөөс мөн.
      2015 оны 02 сарын 13
  • uur hurev (112.72.11.67)
    bugdeeree nam nertei hulgaich naraas salah tsag ali hediinee boljee. songoh hun baihgui sanagdval songuuli uguh ch hereggui
    2015 оны 02 сарын 13 | Хариулах
  • uur hurev (112.72.11.67)
    bugdeeree nam nertei hulgaich naraas salah tsag ali hediinee boljee. songoh hun baihgui sanagdval songuuli uguh ch hereggui
    2015 оны 02 сарын 13 | Хариулах
  • bold (122.201.24.124)
    Yaj ch bsn ene olon muu huvilbaraas MAN hamaagui iluu gedeg ni haragdlaa ene 3 jild
    2015 оны 02 сарын 13 | Хариулах
  • Zaluu (125.198.199.191)
    buh nam hog novsh bugd idej uuhiin dontoi gedeg chine mongolchuud bid oorsdoo tiim bolsonii l shinj. Hodoo hotiin hurgan darga nar aas avhuulaad emch bagsh nar hurtel ih baga hemjeegeer hahuuliar amidarch baina. deer doorgui hahuuli teriigee sergelen ovsgootoi gej hoorgoddog ard tumen iim baihaas oor yah ve dee
    2015 оны 02 сарын 13 | Хариулах
  • Bodoh tsag (103.229.121.112)
    Mongolchuud aa ed naryg songohoo l bolichiildaa !! Tiim biz dee ?
    2015 оны 02 сарын 13 | Хариулах