Огцорсон Засаг ноёны ОНЦГОЙ ЭРХ

  

Налайх дүүргийн засаг дарга Х.Болдбаатарыг тойрсон дуулиан шуугиан одоог хүртэл намжаагүй үргэлжилсээр. Учир нь 2014-12-19 нд хуралдсан дүүргийн ИТХ-ын 11 хуралдаанаар төлөөлөөлөгчдийн 56% хувь нь засаг даргаа огцоруулах шийдвэр гаргаж Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э. Батүүлд өргөн барьсан боловч одоог хүртэл хариу өгөлгүй усанд хаясан чулуу мэт байсаар. Хуулийн дагуу бол тав хоногийн дотор дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд  хариу өгөх учиртай. Энэ хугацаанд засаг дарга Х.Болдбаатарын эрх мэдэл хэрээс хэтэрч өөрийнхөө тойрон хүрээлэгчдээр газрын баялагийг дураар нь ухуулж, нүүрс олборлуулж цөөхөн эрх мэдэлтний халаас түнтийж хагартлаа баяжсаар... Гэтэл гар аргаар нүүрс малтаж байгаа жирийн уурхайчдад ийм боломж олдохгүй байгаа нь хачирхалтай. Ингэж дураараа авирлагчдын нэг М.Дашхүү захиралтай "Ундрах дөл" ХХК нь Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт нүүрс олборлох хууль бус үйл ажиллагааг олон жил хийж байна.
Нүүрс олборлох үйл ажиллагаа эрхлэхийн тулд ТЭЗҮ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг холбогдох байгууллагуудаар гаргуулан уулын ажлын төлөвлөгөөг Ашигт малтмалын газраар батлуулсан байх ёстой байдаг. М.Дашхүү өмнө нь нүүрс олборлож байх хугацаандаа бусдад уурхайн ам түрээслэж ашиг олох, дүүргийн харъяалалгүй иргэдийг хөдөлмөр хамгааллын наад захын шаардлага хангахгүй орчинд бага хөлсөөр ажиллуулах,татвараас зайлсхийх зэргээр холбогдох хууль тогтоомжийг байнга зөрчин ажиллаж иржээ. Улмаар 2014 оны намраас эхлэн НӨҮГ-ын эзэмшилд бүртгэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ, хог хаягдлын төвлөрсөн цэгийн хонхорт нүүрсний ил уурхай гарган олборлолт явуулж эхэлсэн бөгөөд  уг хонхорт нь Налайх дүүргийн 7 хорооны бүх хог хаягдал, устгасан золбин нохдын сэг зэм, эмнэлгийн аюултай хог хаягдлыг булж устгадаг юм. 
М.Дашхүү нь дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2012 онд сонгогдсон бөгөөд өөрийн намын анд, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч М.Өсөхбаяртай хувийн ашиг сонирхолоор нэгдэн давуу эрх эдэлж, 2015 оны зөвхөн 1 дүгээр улиралд 30,0 мянган тонн зуухны нүүрсийг тонн тутмыг нь 34,0 мянган төгрөгөөр тооцон нийлүүлэх гэрээ байгуулжээ. Энэ нь улиралд 1 тэрбум 20 сая төгрөг,сард 340 сая төгрөг М.Дашхүүгийн халаасанд орно гэсэн үг. Ингэж газар нутгийг хууль бусаар ашиглан там болгож их хэмжээний ашиг олж байгаа Х.Болдбаатар болон түүний нөхдүүдийн үйлдэл хэрээс хэтэрч байгаад газар шороондоо хайртай Налайхчуудын эсэргүүцэл төдийгүй орон нутгийн хууль хяналтын байгууллага хүчин мөхөсдөж байгаа юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • зочин (202.179.15.207)
    энэ тэгээд үнэн юм уу?мэрэгжлийн луйварчид яаж ч оролдоод луйварчин хэвээрээ л үлддэг.хэрвээ үнэн бол үүнийг НЭГ худагт залаарай.монгол улсад шудрага ёс байдаг бол тэр шүү.эсвэл налайхчуудаа гэрийх нь үүдэнд өлсөөд хэвтээч.эсвэл ислам сири улсад явуулчихаач тэнд жихнээс хол амар
    2015 оны 02 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.242.47.98)
    хийж бүтээж байгаа хүмүүст дургүй л байдаг манайхан тамын тогооны үлгэрээс салахгүй бол яаж хөгжил ирэх юм бэ энэ сонин мэдээлэл бичиж байгаа нь хэсэг бүлэг хүмүүс л байгаа ард иргэдийг ингэж төөрөгдүүлхээ болимоор юмаа наад хүмүүст чин хийсэн бүтээсэн ажил зөндөө байгааг бас шударгаар илэрхийлэх хэрэгтэй шүү дээ бие биендээ урам хайрлаж сурцгаая монголчуудаа
    2015 оны 02 сарын 10 | Хариулах
  • Очоод үзээрэй (202.179.10.182)
    Айхтар юм бичжээ. М.Дашхүүгийн ухаж байгаа газар бол Налайхчуудын хогоо хаядаг хонхор. Одоо ч бид энэ хонхорт хогоо хаяж байгаа. Бидэнд хогоо хийгээд булах уу, баялагийг нь аваад булах уу гэсэн солголт байгаа. Энэ нүүрсийг ашигласанаар дүүргийн 200 орчим иргэн хоолоо залгуулж байна. Та нар ирээд бодит мэдээллийг бэлдсэн нь дээр байх даа.
    2015 оны 02 сарын 05 | Хариулах
  • Zoloo (112.72.13.255)
    Medleg bolowsrolgvi hvn idhee l urital blgohiin hvvhen ergvvlj toswiin mungu idhees oor yu hiisiin ter hamsaatnuudtai ni zailuulah heregtei dulaanii stantsiin darga Osohbayr Ervvl mendiin negdliin darga Erdenebat nartai ni zailuulah heregtei
    2015 оны 02 сарын 04 | Хариулах
  • tsetsgee (202.179.11.90)
    Үнэн зүйл бичсэн байна ш дээ. болдбаатар тэргүүтэй хүмүүсийг зайлуулах хэрэгтэй. албан тушаалд дуртай хүмүүс байх юмаа
    2015 оны 02 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.179.28.149)
    НААД ЦОГЦОСОО ХӨӨ. ЭРЛЭГТ ХӨӨ.
    2015 оны 02 сарын 04 | Хариулах
  • Налайхын иргэн (103.10.21.16)
    Яасан албанд тушаалд дуртай хүн гэхээрээ ийм байдаг байнаа. Амь биш заяа биш суудлаа өгөөд л зайлах хэрэгтэй ш дээ. Яаж идэж ууж яаж баяжиж байгааг нь Налайхчууд бүгд мэдэж байгаа
    2015 оны 02 сарын 03 | Хариулах
  • ххххх (112.72.13.227)
    Наад нэн луйварчнаа хөөгөөд явуул. Дүүргийн нэр гутаасан гахай
    2015 оны 02 сарын 03 | Хариулах