МСЭ-ийн ерөнхийлөгчөөр СГЗ Б.Галаарид дахин сонгогдлоо

Монголын сэтгүүлчдийн эвлэлийн XVI их хурал Нийслэлийн иргэний танхимд болж байна. Хуралд хот, хөдөө  орон нутгаас нийтдээ 240 гаруй сэтгүүлчид  оролцож байна.  МСЭ-ийн Ерөнхийлөгчөөр СГЗ Б.Галаарид улиран сонгогдлоо. Сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгчид одоогийн ерөнхийлөгч Б.Галаарид, "Mass agency" группийн ТУЗ-ын дарга Ч.Даваабаяр, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн дарга асан М.Наранбаатар, Орно  нутгийн хэвлэл мэдээллийн  холбооны дарга С.Шаравдорж нар нэр дэвшиж  Ч.Даваабаяр, М.Наранбаатар, С.Шаравдорж, нар  нэрээ татаж авсанаар Б.Галаарид 100%-ийн  саналаар дахин сонгогдлоо. Одоо Сэтгүүлчдийн эвлэлийн тэргүүн дэд ерөнхийлөгчид МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь, МҮОНРТ-ийн ерөнхий захирал асан М.Наранбаатар нар нэр дэвшиж  байна. Хурал  үргэлжилж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Урал (202.170.80.44)
    Congrtlsns
    2015 оны 01 сарын 30 | Хариулах
  • zochin (122.201.21.68)
    bayar hvrgie tanii ydirdah chadbar agyy yum shvv
    2015 оны 01 сарын 30 | Хариулах