ОХУ-ын “Gazprom" компани Турк руу байгалийн шинэ хоолой татахаар боллоо. Ингэснээр ирэх оны арванхоёрдугаар сараас Турк улсруу байгалийн хий нийлүүлэх боломжтой юм байна. Ингэхдээ тус компани хийн хоолой тавих бүтээн байгуулалтын ажлаа дангаараа хариуцахаар болжээ. Хэдийгээр энэхүү төсөлд яг хэдий хэмжээнийн зардал гарах нь тодорхойгүй буй ч өмнө нь төлөвлөж байсан “Өмнөдийн шугам" төсөлтэй ижил буюу 16 тэрбүм ам.доллар зарцуулж магадгүй гэх шинжээчид байна. Учир юу гэвэл, “Gazprom" “Өмнөдийн шугам" төслийнхөө оронд турк руу бүтээгдэхүүн нийлүүлэхээр бнолсон юм. Гэхдээ “Gazprom" дамжуулах хоолойн үнээ өмнөхөөсөө 15-17 хувиар өндөр үнээр худалдан авахаар болсон талаар “Ведемости" сонин мэдээлжээ. “Gazprom"-ийн зүгээс 2019 онд Украйнтай байгуулсан гэрээ нь байгуулсан гэрээ нь дуусмагц Туркийн хоолойгоор дамжуулж Европын хэрэгцээг хангах сонирхолтой байгаа аж. Харин ингэхийн тулд Европын Холбоо Туркийн нөгөө талаас өөрсдийн хоолойг татах шаардлагатай юм.
Ж.ЧИМЭГ