Улаанбаатарын хотын Сонгино хайрхан дүүргийн 9-р хорооноос энэ сарын 27-ны өдөр эрэгтэй хүний занданшуулсан шарил олдсон тухай мэдээллийг цагдаагийн газарт ирсэний дагуу шалгаж уг шарилыг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгсөн байна. Хаанаас хэн яаж олсон талаар СХД-ийн цагдаагийн 2-р хэлтэс шалгаж байгаа юм байна. Ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар Архангай аймгийн Цахир сумаас ширэнд боодолтой олдсон гэх мэдээлэл байна.
Сэтгэгдэл (42)