Р.Чойномын баривчлагдсан түүх

1969.1973 ОН: БНМАУ- ын Дорноговь аймгийн Хажуу-Улаан дахь засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колони хүмүүжигч Ринченгийн Чойном.

Р. ЧОЙНОМ БАРИВЧИЛАГДСАН НЬ
Чойном 1969 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засаг төрийг бусниулан доройтуулах буюу сулруулах зорилгоор төрийн эсрэг чиглэсэн шүлгүүдийг зориуд бичиж хадгалсан гэдгээр буруутгагдан шийтгэгдэж, Дорноговь аймгийн Хажуу-Улаан дахь засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид 4-н жил хорих ялыг эдлүүлжээ.
Р. Чойномыг баривчлах болсон шууд шалтгаан бол түүний найз агсан Бямбын Очирхуяг гэгчийн өөрийнхөө дэвтэрт хуулж авсан улс төрийн эсрэг шүлгүүд юм. 1990 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Утга зохиол урлаг” сонинд нийтлэгдсэн сэтгүүлч Г. Жамъянгийн Б. Очирхуягтай хийсэн хийсэн ярилцлагад Б. Очирхуяг ярихдаа “1967 онд миний нөхөр /Р.Чойном/ Хэнтийд яваад овоо бүтээлтэй хүрч ирсэн. Хөх дэвтэр дүүрэн шүлэг нь манайд л хэвтэнэ. Би шүлгүүдийг нь уншсаар байгаад цээжилчихсэн. Хаана итгэсэн хүндээ, халамцуухан бол хэнд ч хамаагүй, өөрийнхөө муусайн шүлгийг, Чойномынхоо шүлэгнээс ч уншаад өгчихдөг байж билээ.. Чойномынхоо шүлгийг хэд хэдэн хүнд уншсан юм. Зарим нь сэмхэн дуу хураагуурт бичиж байсан. Ингээд биднийг далдуур хянаад л байж. Тэгсэн чинь нэг мэдэхнээ Баянхонгор аймгийн аюулаас хамгаалах хэлтэст хүрчихсэн байсэн” гэжээ.
Ингээд 1969 оны өвөл “Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам”-ны Баянхонгор аймаг дахь хэлтэст баригдсэн Б. Очирхуяг Улаанбаатар хот дахь НАХЯ-ны төвд шилжиж мөрдөнд хэдэн сарын турш хоригджээ. Дэвтэрт нь хуулж авсан шүлгүүдийн тухай түүнээс асуухад “Өөрөө бичсэн”, “гудамжнаас олсон” гэж зүтгээд байсан гэнэ.
Эцэст нь мөрдөн байцаагчийн ширүүн байцаалтанд шүлгийн эзэн нь Чойном мөн болохыг яахын аргагүй хүлээн мэдүүлжээ. Ингээд л 1969 оны зун Чойном өөрөө баривчлагдав.1973 онд суллагдаад, 1979 оны 4 дүгээр сарын 24-нд 43 настай байхдаа сүрьеэ өвчнөөр таалал төгссөн.

[Гарчиг - ФОТО ЗУРГИЙН ТҮҮХ :1969.1973 ОН: БНМАУ- ын Дорноговь аймгийн Хажуу-Улаан дахь засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колони хүмүүжигч Ринченгийн Чойном. Р. ЧОЙНОМ БАРИВЧИЛАГДСАН НЬ Чойном 1969 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засаг төрийг бусниулан доройтуулах буюу сулруулах зорилгоор төрийн эсрэг чиглэсэн шүлгүүдийг зориуд бичиж хадгалсан гэдгээр буруутгагдан шийтгэгдэж, Дорноговь аймгийн Хажуу-Улаан дахь засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид 4-н жил хорих ялыг эдлүүлжээ. Р. Чойномыг баривчлах болсон шууд шалтгаан бол түүний найз агсан Бямбын Очирхуяг гэгчийн өөрийнхөө дэвтэрт хуулж авсан улс төрийн эсрэг шүлгүүд юм. 1990 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Утга зохиол урлаг” сонинд нийтлэгдсэн сэтгүүлч Г. Жамъянгийн Б. Очирхуягтай хийсэн хийсэн ярилцлагад Б. Очирхуяг ярихдаа “1967 онд миний нөхөр /Р.Чойном/ Хэнтийд яваад овоо бүтээлтэй хүрч ирсэн. Хөх дэвтэр дүүрэн шүлэг нь манайд л хэвтэнэ. Би шүлгүүдийг нь уншсаар байгаад цээжилчихсэн. Хаана итгэсэн хүндээ, халамцуухан бол хэнд ч хамаагүй, өөрийнхөө муусайн шүлгийг, Чойномынхоо шүлэгнээс ч уншаад өгчихдөг байж билээ.. Чойномынхоо шүлгийг хэд хэдэн хүнд уншсан юм. Зарим нь сэмхэн дуу хураагуурт бичиж байсан. Ингээд биднийг далдуур хянаад л байж. Тэгсэн чинь нэг мэдэхнээ Баянхонгор аймгийн аюулаас хамгаалах хэлтэст хүрчихсэн байсэн” гэжээ. Ингээд 1969 оны өвөл “Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам”-ны Баянхонгор аймаг дахь хэлтэст баригдсэн Б. Очирхуяг Улаанбаатар хот дахь НАХЯ-ны төвд шилжиж мөрдөнд хэдэн сарын турш хоригджээ. Дэвтэрт нь хуулж авсан шүлгүүдийн тухай түүнээс асуухад “Өөрөө бичсэн”, “гудамжнаас олсон” гэж зүтгээд байсан гэнэ. Эцэст нь мөрдөн байцаагчийн ширүүн байцаалтанд шүлгийн эзэн нь Чойном мөн болохыг яахын аргагүй хүлээн мэдүүлжээ. Ингээд л 1969 оны зун Чойном өөрөө баривчлагдав.1973 онд суллагдаад, 1979 оны 4 дүгээр сарын 24-нд 43 настай байхдаа сүрьеэ өвчнөөр таалал төгссөн.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • зочин (202.179.28.29)
    Цэдэнбалын хаанчлалын үе буюу 44 жил дарлуулсан монгол суу билэгтний нэг. Тэр хэлмэгдүүлэлт завхарал одоо хэрнээ байсаар байгаа. Ад үзэгдсэн хэдэн бор шүлэг минь Алтаар үнэлэгдэх цаг ирнэ гэж амьд сэрүүндээ аль эрт хэлж байсан хүн дээ. Бал дарга сүүлдээ орсод ээлгүй болж хүний газар гэрийн хорионд орж өөд болсон. Чойбалсан бас л хүний газар цаг бусаар үхсэн. Энэ нь Монгол хүн нэгнийгээ өмгөөл, хамгаал, хайрла гэсэн үг.
    2015 оны 01 сарын 29 | Хариулах
  • Zochin (182.160.43.101)
    79 ond bishee 89 ond Nas barsan shuudee
    2015 оны 01 сарын 28 | Хариулах
  • syryee (183.177.97.21)
    uwchin tusaagvi bol udiid 80 duhuj bgaa gesen vgvvv ...bhl bsan bndaaa ho
    2015 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (49.0.161.215)
    AGUU HUN shu de.tuhain tsag uydee BI arai ert turchluu yagaad gej shulgen deeree gardag.unen shu
    2015 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.10.22.242)
    choinom bol augaa hvn tuhain veiin tor zasag ene hvniig vnleegvi gutamshigtaigaar nuhchin darsan shvlgiin odooch ard tvmen sonsoj bn
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (182.160.36.86)
    Хорвоо гэдэг сонин юм даа.Муу зүйл сайн болж, сайн зүйл муу болдог.
    2015 оны 01 сарын 26 | Хариулах
    • Монгол
      Эрин зууны тэнэгїїдтэй амьдарч байсан Ринчингийн Чойномын цусгїй дайн їїгээр дууссан юм малаа
      2015 оны 01 сарын 26