
Ямар азаар эхнэрээ сольсонгүй вэ. Залуу байхад сайхан хүүхэн мундахгүй олон тааралдана шүү дээ. Гэвч миний үг, үйлс хоёр зөрсөнгүй. “Хаднаас өндөр хайлаас байдаггүй. Ханилснаас илүү амраг байдаггүй” гэж манай ард түмэн их сайхан хэлсэн. Хань гэдэг нэгэн биений тасархай юм. Залуучууд “Ганц эхнэртэй байхыг номлоод, хуучны хоцрогдсон юм ярьж байна” гэж бодож магадгүй. Гэвч унааг сольж болно. Гэргий гэдэг унаа шиг олон сольдог эд ч биш шүү. Залуу байхад таарах, таарахгүй юм байлгүй яах вэ. Гэвч хайр сэтгэл хүмүүсийг гагнадаг. Тэр гагнаас нь үр хүүхэд. Үр хүүхдэдээ хүндлэгдэж, ханьдаа түшиг болж суух шиг жаргал хаана байх вэ.
Төрийн шагналт Ардын уран зохиолч яруу найрагч Ш.Сүрэнжав.

Сэтгэгдэл (7)