Хошин урлагийн Шинэ үе продакшин, Мөрөөдлийн театрын уран бүтээлчид БНХАУ-ын Хөх хотод аялан тоглолтоор явж байгаа билээ. Өнөөдөр шинэ үе продакшны хамт олон Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуунд тоглох дараагийн тоглолтондоо явах замдаа автын осолд оржээ. Тэд тоглолтын цаг дөхсөн учир хоёр хуваагдаж яаруухан явсан бололтой. Жүжигчин Т.Билгүүн дөрвүүлээ хамт хятад жолоочтой суудлын машинд сууж явжээ.жолоочийн буруугаас болсон энэ ослын улмаас залуу жүжигчин Т. Билгүүн нас баржээ. Бэртэж гэмтсэн жүжигчдийг шилийн гол аймгийн эмнэлэгт хүргэн эрчимт эмчилгээ хийж байгаа юм байна. Харамсалтайгаар амиа алдсан залуу жүжигчин Т. Билгүүний аав ээж, ах дүүс, найз нөхддөд нь гүн эмгэнэл илэрхийлье. УМ МА НИ БАД МЭ ХУМ
Сэтгэгдэл (250)