ЭМГЭНЭЛ

Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн гишүүн, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтэн Хээшигийн Ариунбаатар 2015 оны нэгдүгээр сарын 18-нд хүнд өвчний улмаас таалал төгсч, сэтгүүл зүйн орон зайд хүнд гарз тохиолоо.

Х.Ариунбаатар 1965 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрж, 1983 онд Хэнтий аймгийн төвийн 1-р 10 жилийн дунд сургууль, 1987 онд МУИС-ийн сэтгүүлчийн ангийг тус тус дүүргэжээ.

Тэрбээр сэтгүүлчийн ажлын гараагаа Хэнтий аймгийн “Урагшаа” сониноос эхэлж сурвалжлагч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, эрхлэгч, “Ардын эрх”, “Зууны мэдээ”, “Үнэн”, “Үндэсний шуудан” зэрэг сонинууд, Bataar.mn сайтад сурвалжлагчаар ажиллаж, нийгэм улс төрийн “Парламент” сониныг хэсэг нөхдийн хамт үүсгэн байгуулж, орчин  цагийн сэтгүүл зүйн хөгжилд их хувь нэмэр оруулсан, энэ цаг үеийн шилдэг сэтгүүлчдийн нэг байлаа.

Х.Ариунбаатар мэргэжлийн өндөр ур чадвартай, бичлэгийн өвөрмөц хэв маягтай, шударга үнэнийг дээдлэгч, зөвд зөөлөн, бурууд хатуу хандаж чаддаг, сэтгүүлч мэргэжлийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэгч, сэтгүүл зүйдээ үнэнч зүтгэсэн түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас үнэлж 2013 онд “Алтан гадас” одонгоор шагнасан юм.

Тэрбээр 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалд манлайлан  оролцож, Хэнтий аймгийн  “Хан Хэнтийн шинэ дэвшилт хөдөлгөөн”-ий анхны тэргүүнээр ажиллаж хөдөө орон нутагт ардчиллын буухиаг түүчээлэн дэлгэрүүлсэн анхдагчдын нэг юм.

Монголын сэтгүүлзүйн үнэнч цэрэг, ардчиллын анхны алтан хараацайн нэгэн Хээшигийн Ариунбаатарын ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсдөд Хан Хэнтий нутгийнхнаа төлөөлөн гүн эмгэнэл илэрхийлье. Түүний халуун сэтгэл, эелдэг сайхан зан төрх, гэгээн дүр нь бид бүхний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

 

Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга,  

Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга,

Ардчилсан нам, Ардчилсан  хувьсгалын ахмад зүтгэлтний 

Хэнтий аймгийн салбар хороо, Ардчилсан  холбоо,

Шинэ дэвшилт холбоо, “Урагшаа” сонин, хэвлэх үйлдвэрийн  хамт олон,

Сэтгүүлчдийн  эвлэлийн Хэнтий аймгийн салбар зөвлөл, ангийн хамт олон найз нөхөд, төрөл төрөгсөд

                     

2015.01.22

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • ààãèé (124.158.77.5)
    Óì ñàéí àìãàëàí áîëòóãàé
    2015 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (84.0.62.241)
    ym maanii bad ni hym
    2015 оны 01 сарын 24 | Хариулах
  • Цаг ах нь (103.26.194.218)
    Хамгийн сайхан уяхан сэтгэлтэй, хvнлэг, ухаантай дvv минь байсан юм. Хайран ч дvv минь! Тэнгэрийн орондоо амгалан нойрсдоо. Ум маа ни бад ми хум.
    2015 оны 01 сарын 23 | Хариулах