Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний хүрээлэн, Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх үйлчилгээг хүртээмжтэй болгох нь” сэдвийн хүрээнд дохионы хэлний анхан шатны сургалт хийгдэж байна.
Уг сургалтыг зохиож байгаа учир нь төрийн албан хаагчдад хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах анхан шатны харилцааны арга зүйг олгоход чиглэж байгаа юм. Сургалтад 21 аймаг, нийслэл, дүүргийн бүртгэл мэдээллийн улсын бүртгэгч нар хамрагдаж байна
Д.Сүхээ