Харзны усанд орох нь ухаан санаа самуурах эрсдэл дагуулна

Манайхан дунд дүн өвлийн хүйтнээр харзны усанд орох нь эрүүл мэндэд тустай гэж үзэх хүмүүс олон бий. Түүгээр ч зогсохгүй харзны усанд орох нь зарим нэгнийх нь хобби болжээ. Тэсгим хүйтэнд чармай шалдан харзны усанд орж буй хүмүүсийн тэсвэр тэвчээрийг нь хараад бахадмаар. Гэвч ингэж орсноор хүний бие үнэхээр эрүүл, чийрэг болдог эсэх нь одоо ч маргаан дагуулсан хэвээр байгаа. Учир нь  харзны усанд орох нь хүний биед сөрөг нөлөөтэй төдийгүй аюул дагуулсан үйлдэл болох талаар эмч, мэргэжилтнүүд ярьж байна. Саяхан нэгэн хэвлэлд П.Н.Шастины нэрэмжит улсын III эмнэлгийн Эрдэм шинжилгээ, сургалт эрхэлсэн орлогч дарга О.Батгэрэл “Харзны усанд орохыг эмч нар буюу анагаах ухааны мэргэжлийн хүмүүс бол сөрөг нөлөөтэй гэж үздэг.   

Тодруулбал, тэсгим хvйтэн нөхцөлд хvний бие хамгийн эхлээд євдєлтийг мэдэрдэг. Дараа нь аажмаар чинэрэх, бадайрах, халууцах мэдрэмж төрнө. Тэгээд нvд, чих зэрэг эрхтэнvvд саажиж эхэлдэг. Эцэст нь зvг, чиг болон цагийн баримжаа, өөрийнхөө биеийн жинг мэдрэхгvй болох зэргээр мэдрэхvй алдагдаж, ухаан санаа нь орж, гарах байдлыг мэдэрдэг гэдэг. Энэ бол амь насанд аюул учирч буйг илэрхийлж буй дохио. Тийм учраас эрvvл мэндэд тань хэзээ, ямар хохирол учруулж болох талаар сайтар тунгаалгvйгээр бусдыг утга учиргvй дууриах нь яав ч сайн зүйл биш гэж хэлэх байна” гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн “Ид өвлийн хvйтэнд харзны усанд орсноор хvний өвчин эмгэг арилж, биеийн эсэргvvцэл сайжирдаг, хvvхэд, хөгшин, залуу гэлтгvй хэнбугай ч орж болно гэсэн шинжлэх ухааны нотолгоо одоогоор хаана ч байхгvй. Дээр хэлсэнчлэн энэ нь амь насанд vнэхээр аюултай учраас эмч нар мэдээж хэрэг эсрэг vзэл бодолтой байдаг. Тухайлбал мэргэжилтнvvд хасах 2-4 хэмийн хvйтэн усанд хvн 30 минут байхад vхэх магадлалтай гэж vздэг. Тиймээс харзны усны эрvvл мэндэд vзvvлэх нєлєє нь сайнаасаа илvv муу vр нєлєє нь их гэж тайлбарладаг. Ер нь хэт бага температур дахь шокийн улмаас ердийн хэм хэмжээний бага температурыг тэсвэрлэх чадвараа алдах, зvрхний инсулт, адерналины хордлого болох, бєєрний дээд булчирхайн vйл ажиллагааны дутагдалд орох зэргээр бие махбодид янз бvрийн муу vр нєлєє vзvvлэх эрсдлийг дагуулж байдаг” хэмээн ярьжээ. Хэдийгээр ийнхүү эмч, мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа ч харзны усанд орох иргэдийн цуваа тасрахгүй байгаа нь харамсалтай.

Э.Энхмаа

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.