Волейболын спортыг сурталчилан таниулах, байгууллагын ажилтнуудын дунд тэмцээн уралдаан зохион байгуулж хамт олны уур амьсгалыг сайжруулах зорилгоор Монголын Волейболын Залуучуудын холбооноос хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд зохион байгуулж буй волейболын аварга шалгаруулах шилжин явах “Супер цом” 2015 анхдугаар тэмцээн энэ сарын 24, 25-нд болно.
Хэвлэл мэдээллийн салбарын шилдгүүдийг тодруулах “Супер цом – 2015″ тэмцээн Ус Сувгийн Удирдах Газрын зааланд 24-ний өглөө эхлэнэ. Тоглолт 21 тоогоор хоёр ээлж тоглох ба 1-1 болж тэнцвэл гурав дахь ээлж 15 тоогоор явагдана. Тоглолтыг олимпын системээр багуудын тооноос хамаарч зоонд хуваагдан хэсгээсээ гарна.
Д.Сүхээ