Цалин тэтгэвэр хэзээ нэмэгдэхийг салбарын яам шийднэ

Төсвийн тодотголын тухай хуулийг  баталсны дараа цалин, тэтгэврийг хэдийд хэрхэн нэмэх асуудлыг салбарын яам боловсруулна.

Саяхан Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг талууд байгуулсан. Хэлэлцээрт энэ онд төрийн албан хаагдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд 90 тэрбум төгрөг, тэтгэвэр нэмэгдүүлэхэд улсын төсвөөс ниймийн даатгалын санд олгох татаасыг 13 тэрбум нэмэгдүүлэхээр тусгаад байна. УИХ өнөөдөр үдээс хойш энэ оны төсвийн тодотголын гол баримжааг гаргах хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөж байна. Хууль тогтоогчид маргааш үлдсэн хоёр хэлэлцүүлгийг хийж төсвийн тодотголыг эцэслэн батлахаар ажиллаж байгаа юм.

Д.Сүхээ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.