Сумогийн түүхэн амжилтыг эвдэх цаг ойрхон байна

Мэргэжлийн сумогийн Хацу башё эхлээд 11 өдөр өнгөрөхөд бүх өдрийн тасалбар бүрэн зарагдаж дуусжээ. Хэрэв үлдсэн дөрөв хоногт бөхийн ордон үзэгчээр дүүрвэл энэ нь 18 жилийн дараа башёгийн бүх өдрийн тасалбар зарагдсан тохиолдол болох юм.

 

Энэ удаагийн барилдааны гол онцлог башёд их аварга Хакухогийн түүхэн дээд амжилт тогтоохоор зүтгэж буй нь гол үзүүштэй зүйл болж байна. Өдгөө аварга Хакухо башёг итгэл төгс тэргүүлж, мэргэжлийн сумогийн 33 дахь түрүүгээ хүртэх магадлал өндөр болсон. 

Д.Сүхээ

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.