Багануурын уурхайн техник, технологи нь хуучирснаас бүрэн шинэчлэл хийх шаардлагатай байна. Компанийн санхүүгийн хүндрэл, ялангуяа хэрэглэгчид нүүрсний төлбөрөө цаг тухайд нь хийхгүйгээс компани тоног төхөөрөмжүүдээ цаг хугацаанд нь засч чадахгүй байгаа аж. Нүүрс худалдан авдаг дулааны цахилгаан станцууд өвлийн бэлтгэл ажлыг хангах үеэр нүүрсний төлбөрөө төлөхгүй 3.0-4.0 тэрбум төгрөгийн авлагыг үүсгээд жилийн эцэст өгч байгаа нь санхүүжилтэд сөргөөр нөлөөлж байгаа юм. Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүхийн санаачилсан “Нүүрс хөтөлбөр” нь уурхайд төлөвлөсөнөөсөө илүү вагон нүүрс бэлтгэх хэрэглээ бий бoлгосон нь өнгөрсөн 2014 онд томоохон ачаалал болжээ. Уулын тоног тоног төхөөрөмжийн техник ашиглалтын зааварт -40 С-аас илүү хүйтэнд ажиллахыг хориглосон байдаг боловч “Нүүрс хөтөлбөр”-ийн эрэлтээр тоног төхөөрөмжүүдийг зогсолтгүй ажиллуулснаас тоног төхөөрөмжүүд дээр нийт 1,350.5 сая.төг-ийн нэмэлт зардал гарсан гэнэ.
Б.Саруул