Эдийн засгийн хямрал даамжирч эх үрсийг салгахад хүрч байна

Өчигдөр цахим ертөнцөөр “Нэгдүгээр сарын 4-нд төрсөн хүүхэд өргүүлнэ” гэсэн зар багагүй шуугиан дэгдээсэн. Хүүтэй хүн охин хүсэж, охинтой хүн хүү хүсэж, хүүхэдгүй хүн хүүхэд хүснэ гэдэг. Хүний амьдралын утга учир баяр баясгалан болсон хүүхдээ хүнд өргүүлнэ гэсэн энэ зарыг харсан олон хүн өөр, өөрсдийнхөө сэтгэгдлийг хуваалцсан байна. Зарим нэгэн нь  “Энэ бол худлаа хэн нэгэн нь тоглож байгаа байх” гэсэн бол нөгөө хэсэг нь “Гудамжинд хүүхдээ хаяад явж байгаа хүмүүсээс арай дээр сэтгэж хэмээн санал бодлоо илэрхийлсэн байна. Тэгвэл дээрх зар үнэн бодитой ажээ.

Зарын эздийн хувьд дөрвөн хүүхдийн хамт Увс аймгийн Тариалан сумын харъяат бөгөөд аймгийн төв Улаангомоос Улаанбаатар хотод өнгөрсөн наймдугаар сард ирсэн аж. Амьдралын боломж тааруу нэг гэр бүлийн 6 хүн гэрийн эзэн Мөнхбатын барилга дээр ажиллаж олсон сарын 300 гаруйхан мянган төгрөгөөр амь зууж байсан аж. Эхнэр Эрдэнэчимэг хэвлийдээ тав дахь хүүхдээ тээж ажил хийх боломжгүй мөн шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэх боломжгүйгээс  алдарт 20 мянга битгий хэл жирэмсэний хяналтанд орж тэтгэмж авах ч бололцоогүй байсан учир тав дахь хүүхдээ төрөхөөс өмнө нь зар тавьж үрчлүүлнэ гэж хоорондоо ярилцсан аж. Ингээд эсэн мэнд төрсөн нялх охиноо амьдралын тарчиг, хүнд байдлаасаа болж зар тавин бусдад үрчлүүлэх болсон нь энэ аж.

Дарь-Эхэд нийтийн байранд өрөө хөлсөлж амьдардаг энэ гэр бүлийн хувьд хэдий том охин нь Увс аймагт коллежд сурдаг ч, үлдсэн 3 хүүхэд нь 12 жилийн сургалттай сургуульд 8,5,2 дугаар ангиудад тус тус суралцдаг гэнэ. Өнөөдөр нийтийн байрны нэг өрөө үнэндээ 8-10 орчим мкв, сарын төлбөр хамгийн хямддаа 150 мянган төгрөг. Зургаан ам бүл /эхийн хэвлийд бойжиж буй үртэйгээ долоо/ өнгөрсөн оны 8 сараас хойш сард 150 гаруйхан мянган төгрөгөөр амь зууж байсан нь өнөөдөр өөрийн эрхгүй хүүхдээ өргүүлэх алхам хийхэд хүргэсэн байна. Тэдний хувьд ямарваа нэгэн хууль бус санаа агуулаагүй Монгол хүний цагаахан сэтгэлийн үүднээс амьдрахын аргагүй эрхэнд хүүхэд үрчлүүлэх зараа дэвтэрийн хуудасны тасархай дээр гараар бичээд тавьж. Харин зарын дагуу утасдсан хэн бүхэнд тэд амьдралаа ярьсангүй. Хорооны цагдаад хэлэх гэхээр оршин суух бүртгэлгүй, шилжилт хөдөлгөөнөө хийлгэж чадаагүй яваа аж. Төрөөд 10 гаруйхан хонож байгаа хүүхдийг нь Өмнөговь аймгийн харъяат 20 гаруй насны нэгэн залуу гэр бүл өргөж авахаар болсон гэнэ. Тэд Монгол ёс зан заншилынхаа өдөр судраа харж ирэх даваа гарагт буюу 26 ны өдөр шинэ хүнээ авах болсон мэдээлэл байна. 

Өнөөдөр Монголын нийгэмд тэр дундаа нийслэлд хичнээн хүн Улаанчулуутын хогийн цэг бараадан амьдарч, хичнээн хүн гудамжинд лааз түүж амьдарч байгаа билээ. 

Энэ бүхнийг зөвхөн хэвлэл мэдээллээр цацагдсаны дараа эрх баригчид хаяа нэг их хурлынхаа эсвэл сайдынхаа суудлынхаа араас хаа нэг ойлгож байна мэдэж байна гэсэн "манж" үгийг хэлсээр өдий хүрлээ.  Өнөөдөр Монгол улсын засгийн газар 2015 оныхоо төсвийг танаж батлах асуудлыг хэлэлцсээр... 

Ард нь ард иргэд өр ширээ нимгэлэх нь бүү хэл өдрөөс өдөрт бие биенээсээ талхны мөнгө зээлээд л явж байна. Төсөв батлах ч яах вэ, нэг л өдөр нам эвсэлүүд тохиролцоонд хүрч эдийн засгийн хямралын улмаас Монголын ард түмэн бүсээ чангалах цаг ирлээ хэмээх улигт үгээ давтан жфир, сонин хэвлэл, цахим ертөнцөөр зарлана. Ганцхан жишээ дурдахад өчигдөрхөн "Эрдэнэс Оюутолгой" ХХК-д 17 тэрбумаар төсөвлөн гадны байгууллагаар хуулийн зөвөлгөө хүргүүлэх төсөл оруулж ирлээ. Өнөөдөр төрийн албан хаагчдынхаа цалинг өгч чадаагүй байгаагаа ТӨСӨВ батлагдаагүй хэмээн тайлбарлаж, эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа учир төсөвөө танана гэж мэдэгдээд байгаа Шийдлийн засгийн газрын хувьд эхний ээлжинд Уул уурхайн салбартаа урд урьдын засгийн газар шигээ хуруу дүрэхээр шийдсэн нь эндээс тодорхой харагдаж байна. 

Энэ бүхний эцэст өнөөдөр Монголын элэг бүтэн амьдарч байсан нэгэн гэр бүл хууль мэдэхгүй, мөн хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөхийн үлгэрээр дөнгөж мэндэлсэн нярай үрээ өлсгөлөн зовлон дунд өсгөж өндийлгөхгүйн тулд үрчлүүлэх зар бичээд л сууж байна. Мөнхбатын гэр бүлийн хувьд өнөөдөр амьдралд хөл алдан уруудаж доройтон архинд толгойгоо мэдүүлж, хог түүж амьдраагүй яваа нь олон ч хүний бахархалыг төрүүлсэн хэрэг. Сарын 300 гаруй мянган төгрөгийн орлогоор 7 ам бүл тэжээх ямар байдгыг олон хүн мэднэ. Олон хүн энэ бэрхшээлээс шантарч гудамжинд гарсан. Харин эх үр хоёрыг салгах эмгэнэлд хүргэж буй бурууг нийгмээс бус төр засгийн бодлогоос л хайх нь дээр болов уу. Хүүхдээ үрчлүүлчихээд эх нь ажилд орж гэр бүлээ үлдсэн 4 хүүхдээ хүний зэрэгт хүргэхийн төлөө, сургууль завсардуулахгүйн төлөө амьдарч яваа энэ гэр бүлийн тухайд сайн муугаар хэлж хууль хяналтын байгууллагаар шалгахдаа гол нь бус гагцхүү иргэдийнхээ төлөө доривтойхон шийдэл гаргаж эх орноо гэсэн сэтгэлээр хандахыг л эрхэм төрийн түшээдээс хүсмээр байна. 

Д.Сүхээ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • tuya (202.126.89.199)
    ymar hetsuu horwoowe hoorhii uree yaj hund ognodoo
    2015 оны 05 сарын 02 | Хариулах
  • зочин (202.170.69.68)
    Яаж иийж бгаад охиноо өсгөхгүй дээ. эвий бүр өрөвдчихлөө
    2015 оны 02 сарын 11 | Хариулах
  • seegii (103.26.194.134)
    baruun nutgiin humuus ih uhaantai bas ajilsag baidag . Ted udahguil saihan amidarna. Huuhdee orguuleh busdiig urtei bolgoh tiim muuhai gejuu.
    2015 оны 01 сарын 31 | Хариулах
  • zochin (31.208.17.233)
    neeree l 1gishuunii gantc udiin hoolnii munguur sard7,8 hun amidrna gedeg aimshig iim ih zuruutei bnadaa yanadaa huurhii mongoliin ard tumen buyan zaya n yatciin
    2015 оны 01 сарын 30 | Хариулах
  • zochin (64.235.154.35)
    ямар хэцүү ховоо вэ?10 н сар тээсэн нялх үрээ хүнд өгнө гэдэг эх хүнд хэцүү л байдаг байхдаа.
    2015 оны 01 сарын 30 | Хариулах
  • Zochin..... (202.55.191.76)
    Uneheer ur huuhdee tejeej chadahgui yum chin yamar nyalah huuhdee gudamjind hayaltaa bishde. Ur huuhed hussen humuust buyan bolood bolj l baina. nyalah uree ulsuj zovohgui saihan aild urguulj baigaadaa setgel ni yadaad taivan baih bailgui de. Ene tursun zasagiin tusheed uursduu ard tumniihee amidraliig iim bologchihood uhsendee tsagdaa sergiileheer shalguulna gej hutsaad baigaan. Tejeej chadhaar baisan bol yu gej hevliidaa 10 sar teej biye hugaslaj turuulsen uree hun uguhiin. Arga yadaad l ugch baigaashde. Harin ch mundag ulsuud bn. Hevliidee baihda tejeej chadahgui geed ustagchilgui teej turuuleed, ur huuhed huseed, zalibraad ch olohgui baigaa humuust yamar ih az jargal, haluun dulaan tom bilegiig ugch baigaag ni haralda. Ene ih buyaniihaa ur shimeer odoo usguj undiij baigaa 4 huuhed ni sain saihan humuus bolj humuujine. Harj l baigaarai. Horvoo nudtei baidag gesen....
    2015 оны 01 сарын 30 | Хариулах
  • oogii (180.235.185.176)
    HEWLIIDEE 9-10 SAR TEECHEED HEN NEGEN TANIHGVI HVND OGCHINO GEHEER HETSVV YMAA GEGDEE DON OWLIIN HVITNEER BUSDIIN ADIL END TEND HAYCHAAGVID BAYRLANAAR ENE EEJ VNEHEER BYTSHAN VREE OLSGOJ DAARUULJ ZOWOOHGVI YMSAN BUSDIIN ADIL HVNEES DUTGHAARVI YWAASAIN GJ ENE HETVV SHIIDWERIIG GARGASAN BHA AMIDRAL GJ VNEHEER HETSVV YMAA ENE BYTSHAN HVVHED OOR NEGEN AILD AZ JARGAL GEREL GEGEEN AAW EEJIIN AMIN ERDENE BOLJ OSNO BHA GJ BODOJ BNA
    2015 оны 01 сарын 29 | Хариулах
  • ма (112.72.13.90)
    Ан ман хоёр одоо л сансандаа хурч мрнгол тумний амьдарлаар тоглож баяр баяр цогт хоёр ингэх цагыг тэсэн ядан хулээж байсан биелвээ
    2015 оны 01 сарын 29 | Хариулах
  • He (202.5.196.86)
    Сайд дарга нарын нэг удаагийн хоолны мөнгөөр энэ өнөр өтгөн өрх бүл бүтэн сарын турш хооллож ундалж, хувцас хунараа авдаг гээд бод доо. Арай хэтэрхий байгаа биз. Зүгээр архи уугаад хэвтсэнгүй, чадах чинээгээрээ л ажиллаад ийм байдалд орж байна шүү дээ. Ийм нийгмийг заавал өөрчлөх хэрэгтэй. Хувьсгал хэрэгтэй.
    2015 оны 01 сарын 29 | Хариулах
  • Enkhee (203.194.114.34)
    Zuv harj ineej buruu harj uilj l suugaa baih daa, shine aav eej ni uneheer huuhed hussen sain aav eej baigaasai l gey daa, mongol turiin doroitol unendee deed tsegtee hurch bna daa, bugd ijil bgaa bol yu gehev ee, tiimgui, uls turchid ni hagartlaa baijij, ard tumen ni ur huuhdee hund urguuleh deeree tultal arga yadarch, bayan yaduugiin yalgaa tenger gazar met holdoj, shudarga yos aldagdaj baigaad l hamag uchir ni baina daa
    2015 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (203.91.119.100)
    Arai ch dee. tur zasag neereed yu hj yavnaa deeguuree idej uugaad hagartlaa bayajij bhad, ard tumen ni tursun huuhdee hurtel usguj chadahaarguigeer amdiin hagatsal idelj tuildaj bnshdee.. iimerhuu dald amidral niigemd zunduu bgaa. ard tumnee boddog turiin zasagtai boloh yumsan
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
  • Irgen (182.160.38.144)
    Tord garsan adgiin muusain huvalznuudiig ya ya Ard tymen mini
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
  • Irgen (112.72.13.202)
    Ter horoonii niigmiin ajilchid yuch hiihgui bnshde. Yadaj burtgeljuuleed huuhdiin mungiig n olgoh heregtei bsn yum. Hodoo hot alinch bai mgl ulsiin haanaas ch avch bolno bizde. Medkuu Bol helj uguh geh met olonl tuslamj uzuulj bolmoor. Tegeheeree yeruusuu toriin baiguullagiinhan ajlaa yaj hiij bgaa n haragdaj bn. Niigmiin ajiltnii hereg yu bn tiim bizde. Hodoonoos gaigui mungutei Hun ervel dor n l burtgeedl dor n tur uuruu ajild avchdag l yum bnle
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
  • Irgen (112.72.13.202)
    Hoorhii doo. Tegvelch hetsuu l yum bn. Yal tai chi bilee. Harin sain humuus urguj avaad saihan amidrah bolomj olgoosoi ter byatshan urd. Ard tumnii amidral uneheer hund bna. Sayhan neg baiguullagaas hogiin tseg deer sudalgaa hiihed udurt l neg ail hogiin tsegruu shiljij bn gesen bsn. Ene baliar Tom Tom tender avch mungu zavshdag companiud , ternees n Avliga avdag turiin tomchuud hezee neg tsagt shangaa hurteh bhaa
    2015 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.70.42.34)
    Үнэхээр гутармаар юмаа, үнэхээр харамсалтай.
    2015 оны 01 сарын 26 | Хариулах
  • 7+7 (202.72.247.249)
    соц нийгмийн үед арай ч ийм байгаагүй дээ сайхан байж дээ хүн бүр ажилтай баян ядуу гэж байхгүй.одоо баян ядуугийн ялгаа маш их бүр их өндөр ялгаатай болсон байна.Нэг хэсэг нь ядуу нэн ядуу, нэг хэсэг нь баян бүр баян.энэ ардчилал уу гэж төрийн том бүдүүн дарга нараас асуумаар байна даа
    2015 оны 01 сарын 24 | Хариулах
  • zochin (173.3.110.66)
    Ard tumen iim baihad zarimiinh ni tsalin 1 sard 5 sayaas 6 sayad helbelzej bna geed bgaam daa Ta minee
    2015 оны 01 сарын 24 | Хариулах
  • zochin (124.158.124.158)
    manai gert neg joom ywaad b.a ene tur zasag arai dendvv yuma
    2015 оны 01 сарын 23 | Хариулах
  • Зочин (203.91.118.178)
    за да 31 н настай залуу хүнд өргүүлэх хүсэлтэй байна да гэсэн чинь болхоор л болж байна шүү дэ
    2015 оны 01 сарын 23 | Хариулах
  • зочин (103.9.90.98)
    арай ч дээ монголын төр үнэхээр ялзарчээ
    2015 оны 01 сарын 22 | Хариулах