Өнөөдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл 291 хүлээн авснаас зам тээврийн ослын 231 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 9 гарч 14 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон 3 үүнээс жолооч 2 , явган зорчигч 1 байна. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн1 сургуулийн насны 1 хүүхэд явган зорчигчоор замын хөдөлгөөнд оролцож явах үедээ гэмтсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 69 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал, БГД-ийн нутаг 6 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө Орхон худалдааны төвийн гарцан дээр марк дугаар тодорхойгүй авто машинд явган зорчигч Г мөргөж гэмтээгээд ослын газрын орхиж явсан байна.
Зам тээврийн осол хэрэг нь анхаарал болгоомжгүй, санамсаргүй байдлаас үйлдэгдэж байдаг. Гэтэл жолооч нар зам тээврийн ослын газрыг орхих, гэмтсэн хүнд эмнэлгийн тусламж үзүүлээгүй явснаараа өөрийгөө хүндрүүлэх нөхцөлд хүргэж эрүүгийн хариуцлага хүлээдэг. Аливаа хэрэг осол илэрдэг, харсан үзсэн хүн байдаг, хяналтын камерын тусламжтайгаар илрүүлдэг. Хэрэв осол хэргийн газрыг орхиж явсан жолооч өөрийн сайн дураараа цагдаагийн байгууллагад ирсэн тохиолдолд тухайн ослыг хөнгөрүүлж авч үздэг тул жолоочийн болон иргэний үүргээ биелүүлэхийг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Д.Сүхээ