Багануур дүүрэгт санал асуулга үргэлжилнэ

Багануур дүүрэгт хот байгуулах асуудлаар иргэдийн санал авах ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр 07 цагаас эхэлсэн санал асуулга 20 цагт дуусч, дүн мэдээгээ нэгтгэнэ. Эхний өдрийн /01.21/  20 цагийн байдлаар ирцийн мэдээ  нэрсийн жагсаалтад бичигдсэн 16251 иргэнээс 34,99 хувь буюу 5689 иргэн санал өгсөн юм.

Д.Сүхээ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.