Ажлын өдрөөр нөхөн амраана

Цагаан сар, Монгол бахарлын өдөр, Үндэсний их баяр наадам зэрэг бүх нийтийн баярын амралтын өдрүүдэд иргэд тэр бүр амарч чаддаггүй. Учир нь дээрх өдрүүд амралтын өдөртэй давхцах нь олонтаа бөгөөд дараа нь ажлын өдөр нөхөж амрах боломжгүй байдаг. Тэгвэл Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийтээр амрах баяр амралтын өдөртэй давхацвал ажлын өдрөөр нөхөн амраана гэж тусгажээ. Ингэснээр иргэд нөхөж амрах боломжтой болж байна. 

Д.Сүхээ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.