Хацү башёг Хакухо тэргүүлсэн хэвээр

Японы сүмогийн холбоо нэгдүгээр сарын тэмцээн буюу Хацү башёгийн арваннэг дэх өдрийн барилдаан дууслаа. Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал озеки Гоэйдотой барилдаж цүкидаши мэхээр давсан бол 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадорж секиваки Аояаматай барилдаж хатакикоми мэхээр, 71 дэх аварга Какарю М.Ананд озеки Котошогекүтэй барилдаж ёрокири мэхээр унасан байна..

Маргааш Хакухо озеки Котошогекүтэй, Харумафүжи нутгийн бөх секиваки Иченожу А.Ичинноровтой, Какарю озеки Гоэйдотой тус тус барилдана.

Хацү башёг Хакухо М.Даваажаргал ганц унаагүй тэргүүлж байгаа бол Харумафүжи Д.Бямбадорж, озеки Кисеносато, хоёр унаатай удаалж байна.

Ёкозуна Хакухо М.Даваажаргал 11-0
Ёкозуна Какурю М.Ананд 8-3
Ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж 9-2
Секиваки ИченожуА. Ичиннноров 4-7
М-2 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 6-5
М-7 Кёкүнтэнхо Н.Цэвэгням 5-6
М-9 Тамаваши Б.Мөнх-Оргил 8-3
М-12 Кёкүшухо Т.Эрдэнэбаатар 7-4
М-12 Араваши Э.Дөлгөөн 6-5
М-13 Токитэнкү А.Хүчитбаатар 7-4
М-15 Кагамио Б.Нанжид 6-5 

Э.Энхмаа

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.