Налайхын иргэдийн 33.9 хувь, Багануурынх 28.6 хувьтай санал өгөөд байна

Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах асуудлаар иргэдийн санал асуулга үргэлжилж байна. 17 цагийн байдлаар Налайх дүүргийн иргэдийн 33.9 хувь нь буюу 6626 иргэн, Багануур дүүргийн 28.6 хувь нь буюу 4644 иргэн саналаа өгчээ. Налайх дүүргийн иргэдийн саналыг өнөөдөр 21 цаг хүртэл долоон хэсгийн хорооны байранд авна. Харин Багануур дүүргийн иргэдийн саналыг маргааш 20 цаг хүртэл таван хорооны хэсгийн байранд авах юм.

Д.Сүхээ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.