Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн этгээдийг баривчиллаа

Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргээр Малайзын Дээд шүүхээс цаазаар авах ял сонссон Сирул Азхар Умарыг Австралид баривчилжээ. Тэрээр Австралид хууль бусаар оршин сууж байсан тул Брисбен дэхь Малайзын цагаачлалын албанд хүлээлгэн өгсөн байна. 

Малайзын Ерөнхий сайд Нажиб Разакийн бие хамгаалагчаар ажиллаж байсан Сирул Азхар Умар нь 2006 онд Ш.Алтантуяаг хөнөөсөн юм. Хэрэг гарах үед Нажиб Разак орлогч сайд байсан бөгөөд энэ хэрэг улс төрийн захиалгат аллага байсан гэж хэвлэлүүд бичиж байв. Хэрэгтэн Сирул Азхар Умар энэ хэрэгт огт холбоогүй, Алтантуяатай нэг ч удаа уулзаж байгаагүй хэмээн няцаасан ч шүүх түүнийг буруутай гэж үзжээ. Тэрээр хожим нь Алтантуяатай нууц амрагийн харилцаатай байсан гэж шүүхэд мэдүүлжээ. Энэ хэрэг улс төрийн хуйвалдаан байсан учир ямар учраас Монгол бүсгүйн аминд хүрсэн нь өнөөг хүртэл нууц хэвээр байгаа юм. 

Б.Саруул

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.