Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

2015 оны нэгдүгээр сарын 01-20-ны өдрийн хооронд “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн 3638 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэв. 2015 оны нэдүгээр сарын 20-нд гэрлэн дохионы зөрчил 91, хурд хэтрүүлсэн 127 зөрчил бүртгэгджээ. Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо болзошгүй ослоос урьдчилан сэргийлж замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, соёлтой оролцоорой гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.