Монголын лиг 163-т эрэмбэлэгджээ

FIFA-гийн дэргэдэх хөлбөмбөгийн түүх, статистикийн холбооноос 2014 оны дэлхийн шилдэг лигүүдийн чансааг гаргажээ. 1991 оноос хойш гаргаж байгаа уг шалгаруулалтыг энэ удаа Испанийн Ла лиг 1259 оноогоор тэргүүлсэн байна.

Ла лигийн хоёр баг болох “Peal”, “Атлетико” хоорондоо аваргуудын лигийн түрүү булаацалдаж, “Севилья” Европа лигт түрүүлсэн нь үүнд нөлөөлсөн юм. Тэдний араас Италийн “Сери А”, /998/, Английн Премьер лиг /958/, Аргентиний Премьер лиг /938/, Германы Бундеслиг /912/ бичигджээ. 

Энэхүү жагсаалтад  170 лигийг хамруулсан бөгөөд Монголын хөлбөмбөгийн Нийслэл лиг 50,5 оноогоор 163-д орсон байна. 

Б.Саруул

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.