Энэ сарын 15-ны өдөр дугаарын хязгаарлалтгүй өдөр зорчиж, улмаар шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчийн эрхэнд халдсан 01-64УБҮ улсын дугаартай Венз G-500 маркийн автомашины эмэгтэйг 1500 төгрөгөөр торгосон тухай torguuli.mn сайтад тавигдсан. Хуулиндаа зөрчил гаргасан жолоочийг 1000-10000 төгрөгөөр торгоно гэх заалт байдаг ч цагдаагийн алба хаагчид доод тал нь 5000 төгрөгөөр торгодог. Гэтэл УИХ-ын гишүүн асан, Нарантуул худалдааны төвийн захирал Ш.Сайханбилэгийн хамаатны эмэгтэй хэмээн сайтуудаар мэдээлэгдсэн эмэгтэйг 1500 төгрөгөөр торгон явуулсанд иргэд бухимдалтай байна.