“Саусгоби сэндс”-ийн хэргийг шүүнэ

“Саусгоби сэндс" компанийн захирал Жастин Капла нарын гурван хүнийг их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр буруутгаад байгаа юм.

Уг хэргийн шүүх хурал маргааш 09:00 цагт Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд болохоор тов зарлагджээ.

Энэхүү хэргийн талаар өнгөрсөн долоо хоногт УЕПГ-ын газраас мэдээлэл хийж, энэ нь манай улсад томоохондоо тооцогдох 35 орчим тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн болох нь тогтоогдсон.  "Саусгоби сэндс" компанийн захирал Жастин Капла нарын гурван хүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм.

Д.Сүхээ

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.