Ерөнхий сайдын тэргүүлсэн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөлөөс өнгөрсөн оны ажлын төлөвлөгөөний биелэлтээр хангалтгүй, муу гэсэн үнэлгээ авсан компаниудыг нэрлэлээ.250 компанийн аудитын тайланг тулган баталгаажуулахад мэдээлэл гаргаж өгөхгүй хойрго хандаж, ихээхэн хүндрэл учруулсан төрийн байгууллагууд, компаниуд байгаа аж.
Эдгээрээс “Монголболгаргео”, “Бужгар орд”, “Угалзан цамхаг”, “Юүшэнгминг”, төрийн байгууллагуудаас Гаалийн ерөнхий газар, БГД, СБД-ийн татварын хэлтэс, СХД-ийн өмч, газрын харилцааны алба, СБД, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс тус тус хангалтгүй үнэлгээ авсан байна.
Б.Саруул