”Дүнжингаравын хурд” шинийн 4-нд болно

ММСУХ-ны хавар цагийн анхны бүсийн уралдаан "Дүнжингаравын хурд" хоёрдугаар сарын 22-нд буюу хаврын тэргүүн сарын шинийн дөрвөнд зохион байгуулагдахаар болсон бол дараагийн уралдаанууд нь Дорноговь, Сэлэнгэ аймгуудад шинийн 10-нд болохоор болжээ.

Харин зуны бүсийн уралдаануудын тухайд зүүн бүс Сүхбаатарт, говийн бүс Өмнөговьд, төвийн бүс Өвөрхангайд, хангайн бүс Булганд, баруун бүс Увс аймагт тус тус зохион байгуулагдахаар болж ММСУХ-оос Засгийн газарт санал оруулахаар болжээ.

Мөн энэ жил ММСУХ-ны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд тэрхүү түүхт ойн нэрэмжит "Боржигон" уралдаан Төв аймгийн Баянжаргал сумын нутагт наймдугаар сарын 8, 9-ны өдрүүдэд зохион байгуулахаар ярилцсан байна.

ММСУХ-ноос зохион байгуулдаг "Хангарьд" уралдааныг бүсийн статустай болгох талаар мөн ярилцаж, тавдугаар сарын сарын сүүлээр зохион байгуулахаар товложээ.

Б.Саруул

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.