Эмээлт орчимд хамгийн олон удаа газар хөдөлжээ

Нийслэлийн орчимд Эмээлтийн бүсэд хамгийн их газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Тухайлбал, өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 1000 гаруй газар хөдлөлт бүртгэгдсэн бол үүний  600 орчим нь Эмээлтийн нутагт болсон байна. Харин он гарсаар эхний 18 хоногт 163 газар хөдлөлтийн мэдээ бүртгэгджээ. Үүнээс 107 нь Эмээлтэд хөдөлсөн гэх мэдээлэл байгаа юм. 

Энэ онд Гүнтийн даваа орчимд газар хөдлөлтийн шинэ идэвхжил ажиглагдаж эхэлсэн бөгөөд он гарсаар эхний 18 хоногт энэ бүсэд 35 удаа газар хөдлөлтийн чичирхийлэлт бүртгэгдсэн байна.

Д.Сүхээ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.