ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

1 дүгээр сарын 13-19-нд Нийслэлийн эмнэлгүүдэд нийт 223 хүн хандсанаас 23 хүн хэвтэн эмчлэгдэж, 1 хүн нас барсан байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээс 17 хувиар нэмэгдсэн байна. СХД-ийн Эрүүл мэндийн төв, Баянзүрх Нэгдсэн эмнэлэг, ЧД-ийн Эрүүл мэндийн төвд нийт 100 гаруй хүн хандсан байна.

Эх сурвалж: НЭМГ

Мал, амьтны галзуу өвчний мэдээ

Архангай аймгийн Өгийнуур, Өвөрхангай аймгийн Хужирт сумдад мал, амьтны галзуу өвчин бүртгэгдэж, тус газарт 14 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

Эх сурвалж: ОБЕГ

ДЭЛХИЙ ДАХИНД

 Эбола вируст халдварын мэдээ

2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, өссөн дүнгээр 21362 хүн өвчилж, 8478(39%) нас барсан байна. 1 дүгээр сарын 7-оос хойш 549 шинэ тохиолдол, нас баралт 194 хүнээр нэмэгджээ. 843 эрүүл мэндийн ажилтан өвчилсөний 500(59%) нь нас барсан байна. 1 дүгээр сарын 20-нд Гвиней, Либери, Сьерра-Леонд 21689 хүн өвчилж, 8626 (39%) хүн нас барсан байна.

Эх сурвалж: ДЭМБ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.